Нийтэлсэн : 2019-09-02 11:26:42


СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2019.08.29

Гэрээний нэр, дугаар: ӨВЦГ-2019/01

Төслийн нэр, дугаар: Аймгийн Цагдаагийн газар нь тээврийн хэрэгсэл түр саатуулах байрыг аж ахуйн нэгж, хувь хүнд гэрээгээр эзэмшүүлэх тухай

1.     Аймгийн Цагдаагийн газар нь тээврийн хэрэгсэл түр саатуулах байрыг аж ахуйн нэгж, хувь хүнд гэрээгээр эзэмшүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.


2.    Сонирхсон этгээд дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

 

-          Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрыг ажиллуулах байгууллага нь өөрийн эзэмшлийн чирэгч, ачигч, тээврийн хэрэгсэлтэй байна. Мөн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрыг ажиллуулах байгууллага, хувь хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ыг мөрдөн ажиллах

Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно. Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг 205 тоот, Утас: 9932-0028

3.        Сонгон шалгаруулалтыг 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 205 тоот өрөөнд ирүүлэх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутад уг нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.

                                                   АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ