Нийтэлсэн : 2019-08-30 15:39:25


ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 500 ХҮҮХДЭД ЦҮНХ, ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЖ БАЙНА.

Тайваний Хүүхэд Гэр бүлийг дэмжих сан бидний төслийн_саналыг хүлээн авч аймгийн хэмжээнд зорилтот бүлгийн 500 хүүхэд цүнх, хичээлийн хэрэглэлээр хангагдах боломж бүрджээ.

Тус үйл ажиллагаа Монгол улсад 2004 оноос хэрэгжиж эхэлсэн төдийгүй зөвхөн нийслэлийн хүүхдүүд хамрагддаг байсан бол энэ удаа Өвөрхангай аймгийн хүүхдүүдэд туслах төслийн саналыг хүлээн авснаар өнөөдөр Арвайхээр сумын 160 хүүхэд иж бүрэн хичээлийн хэрэгсэлээ гардан авлаа.

Бидний саналыг дэмжин ажиллаж буй Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн хамт олондоо нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.