Нийтэлсэн : 2019-05-10 10:37:05


ЭМТИЙН 2 ДУГААР БАГИЙН 04 САРЫН АЖЛЫН МЭДЭЭ


Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурал болж 4 том хүн ,1 хүүхэд  асаргаанд анх удаагаа,1 том хүн давтан асаргаанд орж, хорих ангид ял эдлэж байгаад гарч ирсэн 409 онооноос доош түвшний иргэнд олгогддог онцгой тохиолдол 1200000 төг 1 хүнд, хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг 2 өрх зөрчилтэйн улмаас хасагдсан болно.

Аймгийн статистикийн газраас багийн дарга болон зохион байгуулагч нарт 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын талаар сургалт хийлээ.

Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв, нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн үзлэгт 100% хамрууллаа.

18-25 насны цэргийн залуучуудын анкетыг нэг бүрчлэн шинэчиллээ.

Арвайхээр сумын хэмжээний 1-р ээлжийн цэрэг татлага болж Эмтийн 2 дугаар багаас 89 залуучууд орохоос 88 залуус орж хамрагдалт 98,8%-тай оролцлоо.

Дэлхийн зөн олон улсын байгууллагын Өвөрхангай дахь салбарынхан гэрээр айлчлагч нартай уулзаж ажлын зөвлөлгөө өглөө. Мөн гэрээр айлчлалд хамрагддаг айл өрхийн гишүүдийг хүлээн авч уулзан “Гэр бүлд эерэг аргачлал”ын талаар тайлбарлан таниуллаа.

40 өрхийн 99 хүүхдэд эрсдэлт нөхцөл байдлын үнэлгээ хийгдлээ.

Зорилтот жилийн ажлын хүрээнд Эмтийн 2 дугаар багаас 30 гаруй иргэн оролцож 90 модны нүх ухаж мод тарих ажилд бэлдсэн болно.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Өвөрхангай аймаг дахь салбарын хурал болж багийн хараагүй мргэд 100% хамрагдан шинэ хууль тогтоомжуудтай танилцаж  өөрсддөө тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцан хэлэлцлээ.

Өвөрхангай аймаг дахь Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж багийн хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ,энгийн иргэд оролцон өөрт тулгамдаж байгаа асуудлуудаа газар дээр нь шийдүүллээ.

МСҮТ-н нээлттэй хаалганы өдөрлөг болж багуудтай харилцан хамтран ажиллаж төгсөгчдийн талаарх мэдээлэл судалгаатай боллоо.