Нийтэлсэн : 2019-05-10 10:33:15

АРВАЙХЭЭР СУМЫН ЭМТИЙН 2 ДУГААР БАГИЙН 2,3 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

АРВАЙХЭЭР СУМЫН ЭМТИЙН 2 ДУГААР БАГИЙН 

02 ДУГААР САРЫН АЖЛЫН  МЭДЭЭЛЭЛ

 

1. “АЮУЛГҮЙ ИРГЭН-АМАР ТАЙВАН ӨВӨРХАНГАЙ” Хөтөлбөрийн хүрээнд байгууллага хамт олноороо “Бид архидалтгүй хамт олон” аян өрнүүлж Уян сэтгэл өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Д.Бямбасүрэн архи тамхины хорт зуршлаар сургалт зохион байгууллаа.

2. “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” аяныхаа хүрээнд Эмтийн 2 дугаар багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр худгууд дээр архины эсрэг сурталчилгааны стикер нааж иргэддээ архины тамхины хор уршигтай холбоотой боршуур тараах материал тарааж ажиллалаа.      

3.  Эмтийн 2 дугаар багаас аймгийн аварга саальчинааар Содномдаргаиа  оюогтой Хандсүрэн тодорч  түүний шагналыг малчны хотонд нь  сум орон нутгийн удирдлагууд очиж гардуулж өглөө.

4. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн н.Мягмарсүрэнтэй хамтран ажиллаж Эмтийн 2 дугаар багийн ажил олгогч иргэдтэй уулзаж тэдгээр хүмүүсийн ажлын байртай очиж танилцлаа.

5. Хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг иргэдийн дүрэм журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас уг хөтөлбөрт хамрагддаг иргэдэд мэдээлэл хийлээ.

6. Мөн “ нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөр болон хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг иргэддээ газар өмчлөл болон газар эзэмшилт бусад газартай холбоотой асуудлаар Өвөрхангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэнүүдийг урин оролцуулж мэдээлэл өгүүллээ.     Иргэдийнхээ амьдрал ахуйд тус нэмэр болно гэж үзсэний үндсэн дээр амьдрах ухааны хичээлийг 7 дугаар багийн иргэн н.Цацралаар дэгээ болон хос зүүгээр өөрсдийн өмсөж зүүх ойр зуурын хувцасаа өндөр өртөгтэйгөөр авахын оронд өөрсдөө хямд төсөр аргаар хэрхэн хийж хэрэглэх талаар зөвлөгөө өгүүлж халуун дулаан уур амьсгалтайгаар зохион байгуулсан маш их үр дүнтэй сургалт боллоо.

7. Улаан бурхан өвчний тархах хүрээ өргөн байгаатай холбогдуулан түүнээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх мөн ойр орчиндоо хэрхэн эрүүл цэвэр амьдрах талаар  “Нарны дөш” өрхийн эмнэлэгийн нийгмийн эрүүл мэндийн  нийгмийн ажилтан Г.Бат-итгэлийг урин оролцуулж зөвлөгөө өгүүлсэн. Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн мөн оролцож иргэдэд мэдээлэл хийж судалгаа авлаа.

8. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн 2,3,4,7,8 дугаар багийн иргэдтэй хөгжимт драмын театрт уулзалт ярилцлага хийлээ.

 

   

9.  2019 оны 03 сарын 05 ны өдөр Иргэдийн Нийтийн Хурал болж иргэдийн оролцоо идэвх маш өндөр зохион байгуулалт сайтай болж өндөрлөлөө. Хурлаар аймаг орон нутагт зохион байгуулагдаж байгаа цаг үеийн асуудлуудыг танилцуулж Сумын засаг даргын орлогч Ц.Хоролсүрэн мэдээлэл хийлээ. Цагдаа, Иргэний бүртгэл мэдээллийн газраас мэргэжилтэнүүд ирж шилжилт хөдөлгөөн болон иргэний бүртгэлтэй холбоотой бусад асуудлаар, жижиг дунд үйлдвэрлэлийн талаар төслийн мэргэжилтэн оролцож тус тус мэдээлэл хийж оролцлоо.

10.  “Насан туршдаа суралцахуй Тэгш хамруулах боловсрол хэн ч, хаана ч, хэзээ ч...” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгийг  Сургууль завсардсан хүүхдүүдийг илрүүлэх зорилготой арга зүйн зөвлөгөө өгч сургалт семинарыг боловсрол соёлын газрын насан туршийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүд зохион байгууллаа.

11.  2019 он гарсаар амьжиргаа дэмжих зөвлөлийн хурал 5 удаа зохион байгуулагдаж асаргаанд шинээр 1, асаргаа давтан сунгалт 6, хүнс тэжээлийн хөтөлбөрөөс зөрчлийн улмаас 19 өрх хасагдаж, 4 өрх шинээр хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагдаад байна.

12.  Бөөрөнхий сонгиныг нутагшуулах зорилготой японы санхүүжилттэй хэрэгжиж буй нэлээд үр ашигтай зохион байгуулагдаж байгаа төслийн хүрээнд багийн иргэдэд япон улсаас ирсэн иргэдийн хамт манай аймагт тарьж ургуулж туршиж байгаа иргэд туршлагаасаа хуваалцан сургалт зохион байгууллаа. Сургалтанд хүлэмжинд хэрхэн өргөс хэмх,амтат лооль тариалах талаар зөвлөгөөг давхар олголоо. Иргэд маш өндөр ирцтэй идэвхтэй оролцлоо.

Хот тохижилт ногоон байгууламжийн жил болгон зарласантай холбогдуулан багийн иргэдээ идэвх санаачлагатай оролцуулан 160 ширхэг бэсрэг алимны, чавганы, үхрийн нүдний ,чацарганы суулгацуудыг захиалаад байна.

 

АРВАЙХЭЭР СУМЫН ЭМТИЙН 2 ДУГААР БАГИЙН 

03 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

1. Багийн нутаг дэвсгэр дээр гарч байгаа гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор гудамжны ахлагч нарын үйл ажиллагааг идэвхжүүлэн улиралд нэг удаа хуралдуулдаг уламжлалтай энэ удаагийн хурлаар иргэдийг мод бут тарих үйл ажиллагааг өргөн хүрээтэйгээр хамруулах талаар мөн багийнхаа иргэдийн дунд эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болон эх орны хөвгүүдийн өдрийг тэмдэглэх ”Хамтдаа баярлая” өдөрлөгийн талаарх асуудлуудыг хэлэлцлээ. “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрт хамрагддаг иргэдийн дунд “Эрхэмсэг бүсгүйчүүд” цэнгээнт танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулагдаж Эмтийн 2 дугаар багийн  хөтөлбөрт хамрагддаг иргэд идэвхтэй сайхан оролцож тэмцээн маш өрсөлдөөнтэй сонирхолтой боллоо.

2. “Харилцан суралцъя-хамтдаа хөгжье” уриан дор эмэгтэйчүүд чууллаа. Чуулганд Өвөрхангай аймгийн 58000 гаруй эмэгтэйчүүдийг төлөөлөл болсон 350 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.

3.  2019.03.21 нд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага сургалтанд Эмтийн 2 дугаар багийн иргэд маш идэвхтэй оролцсон болно.

4. Монгол эрчүүдийн баярыг тохиолдуулан “ЭРЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдлаа. Анх удаагаа зохион байгуулагдсан уг арга хэмжээнд аавууд маш их идэвхтэй оролцож нэг бүтэн өдрийг өөрөө өөртөө зарцуулан оюунаа цэнэглэлээ.

5. “Нийгмийн ажилтныг дахин мэргэшүүлэх” сургалт Улаанбаатар хотноо 4 сарын 20ноос 22ны өдрүүдэд зохион байгуулагдаж мэдлэгийн хүрээгээ тэлж, ард иргэдтэй хэрхэн яаж зөв боловсон харилцааны талаар гүнзгий мэдлэг эзэмшин суралцлаа.

6. Мөн “Жендерт суурилсан хүчирхийлэл” судалгааны үр дүнг танилцуулж Үндэсний статистикийн газраас сургалт семинар зохион байгууллаа.

7. Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Цэргийн баярыг тохиолдуулан “Хамтдаа баярлая” баярын өдөрлөг арга хэмжээг Багийн иргэдийнхээ дунд зохион байгуулж, Ахмад болон Залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, оролцогчдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэх, тэдний урлаг соёлын нуугдмал авъяасыг нээн илрүүлэх зорилгоор зохион байгуул

Энэхүү “Хамтдаа баярлая” өдөрлөгийг 2019 оны 02 сарын 16 ны өдөр Аймгийн ахмадын өргөөнд амжилттай зохион байгуулж багийн үе, үеийн төлөөл болсон 128 иргэн оролцсон байна.

8. “ТОГТВОРТОЙ АМЖИРГАА-3” төслөөс 2019.03.25-26 ны өдрүүдэд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны шинэчлэгдсэн журмын талаар ойлголт өгөх, багийн ажлын албан хаагчдад ОНХСангийн хөрөнгийн санхүүжилтээр хийгдэх ажлын саналыг иргэдээс авах, эрэмблэх талаар чадавхжуулах сургалтанд хамрагдлаа.

9. 2019.03.28 ны өдөр Аймгийн хуримын ордонд Арвайхээр сумын хэмжээнд болон багийн хэмжээнд “Хүүхэд хамгааллын бодлого”-той болох талаар сургалт, хэлэлцүүлэгт хамрагдлаа.

10. Зорилтот өрхүүд болон бусад хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаа иргэдийг Уян сэтгэл өрхийн эмнэлэгтэй хамтран ажиллаж үзлэгт хамруулан,  удахгүй зохион байгуулагдах цэрэг татлагыг угтан эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.