Нийтэлсэн : 2019-05-02 15:47:05


“МОД БУТ ТАРИХ АРГАЧЛАЛ, АРЧЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтот жилийн хүрээнд аймгийн хэмжээнд 35 мянган мод тарих зорилт тавиад байгаа юм.

Өнгөрөгч амралтын өдрөөр төрийн 63 байгууллагын 2962 албан хаагчид Дэлгэрэх гол дагуу тарих 7300 модны нүхийг ухаж, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Ханнара” ТББ-ын хандив тусламжаар 3000 улиас, 4 метрийн өндөртэй 70 нарс модыг, “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-ын мод үржүүлгийн талбайгаас 10000 улиасыг нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэнд тарих бэлтгэл ажил хангагдсан тул Арвайхээр хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зориулсан мод бут тарих сургалт боллоо. 
Сургалтанд хамрагдсан 50 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнуудад мод бут, зүлэг тарих аргачлал, түүний амьдралт, усалгаа арчилгааны талаар зөвлөгөө мэдээлэл хийлээ.