Нийтэлсэн : 2019-05-02 15:44:19


ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.


2019-05-01-ний өдөр Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Арвайхээр сумын ГХУСАЗСЗөвлөлөөс хууль зүйн үйлчилгээг нэг цэгээс уриатай хуулийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг боллоо. 

Тус өдөрлөгөөр архивын лавлагаа мэдээлэл өгөх, бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх, галт зэвсгийн талаар мэдээлэл өгөх зэрэг иргэдэд ойртсон төрийн үйлчилгээг үзүүлэх арга хэмжээнээс иргэд өөрт хэрэгтэй хууль эрх зүйн үйлчилгээ, мэдээлэл зөвлөгөөг авлаа. 
Мөн иргэдийн дунд хууль эрх зүй, танин мэдэхүйн мэдлэгийг сорьсон АХА тэмцээнийг зохион явуулав.