Нийтэлсэн : 2019-04-01 16:04:43


АВТО ЗАМЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙ, “ӨВӨРХАНГАЙ АЗЗА” ТӨХК ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 50 ЖИЛИЙН ОЙН ТЭМЦЭЭН СПОРТ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.

Монгол улсад Авто замын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ИЙН 50 жилийн ойн арга хэмжээнд зориулсан биеийн тамир, спортын тэмцээн Арвайхээр хотноо болов. 

Байгууллагын ажилчин, албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх оюун ухаан, авхаалж самбааг сорих, албан байгууллага хамт олны дунд эвсэг харьцааг бүрдүүлж хамтын ажиллагааг сайжруулах зорилготой тус тэмцээний волейбол, ширээний теннис, дардс төрлүүдэд 15 баг нийт 198 тамирчид оролцож өрсөлдөж нийлбэр дүнгээр тэргүүн байрт Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын баг тамирчид шалгарч “ЦОМ”-ын эзэд боллоо.


Үүнээс: Волейболын төрөлд тэргүүн байрт “Онги-Ус” суваг баг тамирчид, дэд байрт ХААН банк, гутгаар байрт Аймгийн Засаг даргын тамгын газар, Ширээний теннис нийт 15 тамирчдаас /эрэгтэй/ тэргүүн байрт, БОЭТ-ийн ажилтан Г.Мандахбаяр, дэд байрт Арвайхээр сумын Засаг даргын тамгын газарын 11 дүгээр багийн Засаг дарга Б.Золбоо, гутгаар байрт ХААН бакны ажилтан Б.Дамдинсүрэн, Ширээний теннис /эмэгтэй/ тэргүүн байрт УЦУОШАлбаны ажилтан А.Хашчулуун, дэд байрт ЭБЦТС ажилтан Т.Алимаа, гутгаар байр Арвайхээр сумын ЗДТГазар 6 дугаар багийн Зохион байгуулагч Ч.Төвхөнбаяр, Дардс /эрэгтэй/ тэргүүн байрт МХГБайцаагч Б.Тайванбаатар, дэд байрт “Онги-Ус” сувгийн ажилтан С.Төмөрбаатар, гутгаар байрт ӨВ ЭКОМЕНТ-ийн ажилтан н.Насанжаргал, дардс /эмэгтэй/ тэргүүн байрт Арвайхээр сумын Засаг даргын тамгын газарын ГБХЗ-ын ажилтан Т.Дэлгэрмаа, дэд байрт УЦУОШАлбаны ажилтан Б.Отгондулам, Гутгаар байрт Мэргэжлийн хяналтын газрын ажилтан Б.Шүрэнцэцэг нар тус тус шагналт байр эзэллээ.