Нийтэлсэн : 2019-03-18 15:46:32


АРВАЙХЭЭР СУМЫН МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ТАСАГ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас "Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа" төсөлтэй хамтран салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөн, сeминарийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд 19 сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд нийт 70 орчим мэргэжилтнүүд хамрагдаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын үр дүнгээ хэлэлцэж, цаашдын бодлого зорилтын талаар мэдээлэл, танилцуулга хийж байна.

Мөн сумдын хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээр Арвайхээр сумын Мал эмнэлэг үржлийн тасаг тэргүүлж Богд, Гучин-Ус сумдууд удааллаа.