Нийтэлсэн : 2019-03-18 09:05:33


“ХАРИУЦЛАГА, ХҮНДЛЭЛ, ДУУРАЙЛАЛ” ЭРЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРВАЙХЭЭР ХОТНОО БОЛЛОО.

Арвайхээр сумын Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо санаачлан, Өвөрхангай аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хариуцлага Хүндлэл Дуурайлал” эрчүүдийн өдөрлөгийг анх удаагаа зохион байгуулж байна. 

Өдөрлөгт Арвайхээр хотноо ажиллаж амьдарч буй нас насны, салбар бүрийн төлөөлөл болсон эрчүүд өдрийн турш олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцож, эрчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, гэр бүл, үүрэг хариуцлага зэрэг илтгэлүүд тавигдаж байна.