Нийтэлсэн : 2019-03-15 09:19:57


“ӨРХИЙН ХӨГЖИЛ-320 ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД УУЛЗАЛДЛАА.

ДЗМОУБ-ын Өвөрхангай дахь "Өрхийн Хөгжил-320" төсөл хэрэгжиж эхлээд 5 сарын хугацаа өнгөрөөд байна. Тус хугацаанд хийгдсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сумын удирдлага, холбогдох мэргэжилтэн, төсөлд хамрагдагч 4 багийн Засаг дарга нартай уулзаж санал солилцлоо. 
Зорилтот бүлгийн өрхийн гишүүдийн эрүүл мэнд, оюун санаа болоод эдийн засгийн хувьд эерэг өөрчлөлтөнд хүрч, өрхийн амьжиргааг сайжруулах зорилготой тус төслийг хэрэгжүүлэхэд сум орон нутаг болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоо хамгийн чухал юм гэдгийг уулзалтаар онцоллоо.