Соёлын өвийн тухай хууль


17 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

17.1.Сум, дүүргийн Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

17.1.2.соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, хамгаалах, хяналт тавих ажлыг зохион байгуулах;

17.1.3.палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага, багт зориулалт бүхий газрыг ашиглуулах;

17.1.4.палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгааны ажил дууссаны дараа судалгаа явуулсан байгууллагаас уг газрыг аюул осолгүй болгохыг шаардах, хүлээн авах


18 дугаар зүйл.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх

18.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.соёлын өвийг хамгаалахад олон нийтийг татан оролцуулах;

18.1.2.соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх саналыг дээд шатны хуралд хүргүүлэх;

18.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

19 дүгээр зүйл.Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

19.1.Баг, хорооны Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 

19.1.1.соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, иргэдийн Нийтийн Хурал болон дээд шатны хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

19.1.2.палеонтологи, археологийн хууль бус хайгуул, малтлагыг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх талаар холбогдох албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх;

19.1.3.түүх, соёлын үл хөдлөх дурсгал, түүний орчныг цэвэр үзэмжтэй байлгах, хог хаягдлыг цэвэрлэхэд иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;

19.1.4.соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хуульд заасны дагуу урамшуулах, дэмжлэг үзүүлэх, дээд шатны байгууллагад уламжлах;

19.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

Соёлын тухай хууль

 

Соёлын талаархи иргэний эрх, үүрэг

4 дүгээр зүйл. Соёлын талаархи иргэний эрх

1. Монгол Улсын иргэн соёлын талаар дараахь эрх эдэлнэ:

1/ үндэсний болон дэлхий нийтийн соёлын үнэт зүйлтэй танилцах, соёлын үйл ажиллагаа явуулах, тэдгээрийн үр шимийг хүртэх;

2/ уран бүтээлийн сэдэв, төрөл зүйл, арга барил, дэг сургууль, урсгал чиглэлийг чөлөөтэй сонгон авах, үүдэл санаа, ур чадварынхаа нууцыг хамгаалуулах ;

3/ Монгол улсын болон тухайн орны хууль тогтоомжоор хориглосноос бусад соёлын үйл ажиллагааг гадаадад явуулах;

4/ эх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх, соёлын уламжлалыг өвлөн хөгжүүлэх;

5/ соёлын үйл ажиллагаа явуулах эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор уран бүтээлийн эвлэл, холбоо, нийгэмлэг байгуулах, тэдгээрт эвлэлдэн нэгдэх.

 5 дугаар зүйл. Соёлын талаархи иргэний үүрэг

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 Монгол Улсын иргэн соёлын талаар дараахь үүрэг хүлээнэ:

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/ түүх, соёлын уламжлалыг хамгаалж хөгжүүлэх;

2/ эх хэл, бичиг үсгээ судлах, өвлөх, өвлүүлэх;

З/ гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх;

4/ соёлын үнэт зүйлийг элдэв халдлагаас сэрэмжлэн хамгаалах

  

Зөрчлийн тухай хууль

9.7.3.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавихгүйгээр худалдсан, эсхүл гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлсэн, эсхүл зуучилсан бол уг дурсгалт зүйлийг хураан авч улсын орлого болгон хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эрүүгийн хууль

            175.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.