АРВАЙХЭЭР СУМЫН ӨЛЗИЙТИЙН  4 ДҮГЭЭР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА


Засаг дарга: Ц.Эрдэнэсүрэн

Утасны дугаар: 99039149

И-мэйл хаяг:  eesvv9149@gmail.com





Зохион байгуулагч: М.Батсүрэн

Утасны дугаар:86867346

И-мэйл хаяг:  batsuren8686@gmail.com







Нийгмийн ажилтан:С.Жаргалсайхан

Утасны дугаар:91102061

И-мэйл хаяг:  jargalsaikhan0218s@gmail.com







Өрх хүн, ам:

2019 оны жилийн эцсийн байдлаар 889 өрхийн 2942 хүн ам, 0-18 насны хүүхэд 960, хөдөлмөрийн насны хүн ам 1308, ахмад настан 338, түр оршин суугч 107, малчин өрх 128, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 32 иргэн үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоон үзүүлэлттэй байна.

Газар нутгийн байрлал:

Тус баг нь Арвайхээр сумын зүүн хойд хэсэгт байршилтай, баруун талаараа Рашаантын 8 дугаар багтай, зүүн талаараа Их-Уул Ягаан толгойн 6 дугаар багтай, урд хэсгээрээ Арвайхээрийн 5 дугаар багтай хил залгаа оршдог гэр хорооллын баг юм.

Аж ахуйн нэгж, албан байгууллага:

Багийн нутаг дэвсгэрт 10 хүнсний дэлгүүр, модон эдлэлийн үйлдвэр-1, дугуй засвар-2, оёдлын үйлдвэр-1, блокны үйлдвэр-1, өрхийн үйлдвэрлэл эрхлэж байгаа 32 иргэд  тус тус үйл ажиллагаа явуулж байна.   2019  оны жилийн эцсийн байдлаар Түшиг-Дөлгөөн ӨЭМТөвд багийн иргэдийн үзлэгт хамрагдалтын хувь болон үзүүлэлт:

Артерийн даралт ихсэх өвчний эрт илрүүлгэнд хамрагдсан 40 ба түүнээс дээш насны хүн ам – 648 иргэн буюу 100%, Чихрийн шижин хэв шинж 2 өвчний эрт илрүүлэгт- 743 иргэн буюу 93,2%, Хөхний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 30 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн тоо – 675 иргэн буюу 116%, Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгэнд хамрагдсан 30 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн тоо – 94 иргэн буюу 54,6%, B вируст хепатитийн эсрэг сэргийлэх тарилгын 24 цагийн хамрагдалтын хувь- 100%, Урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь – 69%, Тавт/ сахуу, хөхүүл ханиад, татран, B хепатит, хемофилюсинфлюенза/ сэргийлэх тарилгын хамрагдалтын хувь – 95%, Улаан бурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилгын хамрагдалтын хувь – 93% гэх мэт үзүүлэлттэй байна. 

Сургуулийн өмнөх боловсролд 240 хүүхэд буюу 100 хувь, Ерөнхий боловсролын сургуульд 630 хүүхэд буюу 95 хувийн хамрагдалттай байна.