АРВАЙХЭЭР СУМЫН СОГООТЫН 1 ДҮГЭЭР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА



Засаг дарга: Х.Цэрэндолгор

Утасны дугаар: 99326787, 88067870





 


Зохион байгуулагч: О.Өлзийсайхан

Утасны дугаар: 99764104

И-мэйл хаяг:  Oyunsaihanulzii@yahoo.com







Нийгмийн ажилтан: Б.Чанцалдулам

Утасны дугаар: 99294165

И-мэйл хаяг:  Chantsal9929@gmail.com










Өрх хүн, ам:

2019 оны жилийн эцсийн байдлаар 880 өрх,  3118 хүн ам тооллогдсон. Үүнээс: 0-18 насны хүүхэд 1159, хөдөлмөрийн насны эмэгтэй 839, эрэгтэй 825, ахмад настан 341, байнгын оршин суугч 3038, түр оршин суугч 82, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 65, малчин өрх 58, мал бүхий өрх 27. Хүн амын боловсролын түвшин: Дээд 412, тусгай дунд 101, бүрэн дунд 689, бүрэн бус дунд 526, бага 303, боловсролгүй 12 иргэн байна.

Газар нутгийн байрлал:

Согоотын 1 дүгээр баг нь Арвайхээр сумын баруун хойд хэсэгт байрладаг. Баруун талаараа Бурхийн 9 дүгээр баг, зүүн хойд талаараа Эмтийн 2 дугаар баг, зүүн урд талаараа Арвайхээрийн 5 дугаар багтай хил залган оршдог.

 

Аж ахуйн нэгж, албан байгууллага:

Багийн нутаг дэвсгэрт “Дэлгэрэх хүнс” ХХКомпани, “ЕБоловсролын 4 дүгээр сургууль”, “Өгөөмөр худалдааны төв”, ”Чонос төв”, “Дуут” түүхий эдийн төв зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.


Тус багийн хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэг нь : (ЕБоловсролын 2, 4 дүгээр сургууль, 3, 11, 12 дугаар цэцэрлэг)

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг “Уян сэтгэл” ӨЭМТөв үзүүлж байна.

СӨБоловсролд (2-5 нас) 292 хүүхэд үүнээс СӨБ-д хамрагддаг 285 хүүхэд, хамрагддаггүй 7 хүүхэд хамран сургалт 97 хувьтай, бага боловсролд (1-5 анги) 334 хүүхэд, дунд ангид (6-9 анги) 220 хүүхэд, ахлах ангид (10-12 анги) 110 хүүхэд, сургууль завсардсан 3 хүүхэд хамран сургалт 99 хувьтай байна.