АРВАЙХЭЭР СУМЫН “ОНГИ” 13 ДУГААР  БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

 





Засаг дарга: Б.Азжаргал

Утасны дугаар: 89015805

И-мэйл хаяг: ilovemongolia1@yahoo.com



 





Зохион байгуулагч: М.Эрдэнэчимэг

Утасны дугаар: 99698941

И-мэйл хаяг:  er.chimgee0330@yahoo.com.





Өрх хүн ам:

2019 оны жилийн эцсийн байдлаар 797 өрхийн өрхийн 2834 хүн ам тоологдсон ба, үүнээс эрэгтэй 1328, эмэгтэй 1506 иргэн,  малчин 11 өрх мал бүхий 61 өрх байна. Үүнээс 0-18 насны хүүхэд 1077 хөдөлмөрийн насны иргэн 1544, ахмад настан 213 байна. Тус багт 89 өрхийн 338 иргэн түр оршин суугчаар бүргүүлэн оршин сууж байна.

Мал тооллого:

 Малчин болон мал бүхий өрхийн 12094 толгой мал тоологдсоноос Тэмээ 10, адуу 1239, үхэр 957, хонь 6005, ямаа 3883 тус тус тоологдлоо.

Газар нутгийн байршил:

Арвайхээрийн 13 дугаар баг нь Арвайхээр сумын төв хэсэгт байрладаг. Тус баг баруун талаараа 9, 5 дугаар багтай хойд талаараа 5,6, багтай, зүүн талаараа 10,11 дүгээр багтай тус тус хил залгаа оршдог. Нийт өрхийн 70 хувь нь орон сууцанд амьдардаг. Багийн нутаг дэвсгэрт төрийн болон төрийн бус байгууллагуудын төвлөрөл ихтэй Төрийн байгууллага-20,  Аж ахуйн нэгж байгууллага-32, худалдааны төв-2, хүнсний дэлгүүр-12, тус тус үйл ажиллагаа явуулж байна.

 Хамран сургах тойрог:

Багийн хамран сургах тойрогт 2, 4, 7, 8, 9, 11,13 дугаар цэцэрлэгүүд, “Элби” хувийн цэцэрлэг, ЕБоловсролын 2, 5 дугаар сургууль, Тэмүүлэл-Эрдэм, Мэргэд лаборатори сургуулиуд байдаг.