УЯН СЭТГЭЛ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Арвайхээр сумын 1, 2, 9, 13 дугаар багийн үндсэн хүн ам 9876, түр оршин суугч 833 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг их эмч 4, сувилагч 4, статистикч эмч-нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1, үйлчлэгч хөтөч 1, жолооч 1 нийт 11 хүний бүтэц орон тоотой эмнэлгийн анхан шатны 12 үйлчилгээг цаг тухайд нь түргэн шуурхай хүртээмжтэй чанартай хүргэн ажиллаж байна.

Тус өрхийн эрүүл мэндийн төв нь 2002 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн бие даасан нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлсэн, анхны дарга, ахлагчаар их эмч Д.Шийлэгцэрэн ажиллаж, тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  2000 онд баригдаж, 2007 онд Тогтвортой амьжиргаа-2 төслийн санжүүжилтээр барилгын өргөтгөлийг бариулж, тус байранд 2016 он хүртэл байрлаж, 2016 онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, тус өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг 274.0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр барьж, ашиглалтанд оруулсан.