ТҮШИГ ДӨЛГӨӨН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Арвайхээр сумын 3, 4, 7, 8 дугаар багийн үндсэн хүн ам 10512,  түр оршин суугч 950 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг их эмч 5, сувилагч 5, статистикч эмч 1, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1, үйлчлэгч хөтөч 1, жолооч 1 , машинист 1 нийт 15 хүний бүтэц орон тоотой эмнэлгийн анхан шатны 12 үйлчилгээг цаг тухайд нь түргэн шуурхай хүртээмжтэй чанартай хүргэн ажиллаж байна.

Тус өрхийн эрүүл мэндийн төв нь 2002 оны 1 дүгээр сарын 1-ээс биеэ даасан нөхөрлөлийн хэлбэрээр үүсгэн байгуулагдаж анхны нөхөрлөлийн эмнэлгийн дарга, ахлагчаар их эмч Н.Цэрэнсамбуу, нөхөрлөлийн эмч нараар Ё.Оюунцэцэг, Б.Өлзийбаяр, Г.Оюун нар, дунд мэргэжилтнээр Б.Пүрэвсүрэн, Ч.Оюунцэцэг, С.Дуламсүрэн, С.Тунгалаг, Ш.Даваадулам нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн.