АРВАЙХЭЭР СУМЫН 6 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА


Цэцэрлэгийн Эрхлэгч О.Баярмаа

 

Тус цэцэрлэг нь анх 1954 онд 80 ортой “Ясли цэцэрлэгийн кабинат” нэртэй 16 хүнтэй Доржцэдэн эрхлэгчтэй байгуулагджээ.2007 онд Баярмаа эрхлэгчтэй  6 дугаар цэцэрлэг нэртэй болж 2013 онд өргөтгөл барьж 7 бүлэг 285 хүүхэд 26 багш ажилчидтай үйл ажиллагааг явуулж байна.7 бүлгийн багш нар 100% мэргэжлийн, бакалавр болон магистрын зэрэгтэй, 70% нь заах аргач зэрэгтэй.Туслах багш нарын 80% дээд боловсролтой, Бусад албан хаагчдын 50% дээд боловсролтой чадварлаг, бүтээлч, багаар ажиллах чадвартай боловсон хүчинээр хангагдан  ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож “Тоглонгоо хөгжье”,“Тоглонгоо суралцая” хүүхэд  нэг бүрийг тоглоомоор дамжуулан хөгжүүлж чадвар дадлууд олгон олон амжилтууд гарган ажиллаа. Хамгийн сүүлд буюу 2017 оны амжилтаас дурьдвал Бэлтгэл бүлгийн Б.Энхмэнд,Г.Мичидмаа,Б.Энэрэл нар Өсвөрийн шатарчдын аймгийн аваргаас  Б.Энхмэнд тэргүүн байр,Улсын аваргаас  тусгай байр,өсвөрийн шатарчдын  Азийн аваргаас тусгай байр эзэлсэн.Уран гимнастикийн уралдаанд  дэд байр,Ногоон гэрэл цагаан шугам уралдаанд тусгай байр,Дэгдээхий нас бүжгийн Улсын уралдаанд 16 хүүхэд  оролцож 3-р байр эзэлсэн.Багш нарын ур чадварын уралдаанд Б.Болормаа багш дэд байр. Хөгжмийн багш нарын ур чадварын уралдаанд хөгжмийн багш Ц.Цэдмаа 3-р байр,Шинэ зуун бүсийн шилдэг залуу багш болсон.

Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Аз жаргалтай аялгуу” хүүхдийн урлагийн их наадамд нийт 78 хүүхэд хамрагдсан. Үүнээс  хамтлаг бүжгийн төрлөөр  16 хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцон  Монгол наадам бүжгээр Тэргүүн байр, гоцлол бүжгийн төрөлд “Узбек”  бүжгээр А.Болор-эрхи алтан медаль, гоцлол дууны төрөлд” Ваав л даа”  дуугаар Б.Өлзийхишиг мөнгөн медаль, хамтлаг хөгжмийн төрөлд оноогоор 5 дугаар байр эзэлсэн амжилт гаргалаа.  Тогооч Б.Дашлхавга нь Аймгийн аварга тогооч шалгаруулах тэмцээнээс тэргүүн байр, хангайн бүсд хүүхдийн хоолны төрөлд тэргүүн байр, 2017.09.05 Улсын аварга шалгаруулах тогоочийн тэмцээнд оролцож улсын аварга тогооч боллоо. Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан СӨБ-н тогооч нарын уралдаанд 3 төрлөөр оролцож тэргүүн байр “Шилдэг тогооч” цомийн эзэн, Мөн тогооч Д.Чулуунбат нь Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан СӨБ-н тогооч нарын уралдаанджимс ногооны төрлөөр Тэргүүн байр гэх мэт сайхан амжилтууд, 2018 оны 11.7-8 нд  Улсын аварга шалгаруулах тогооч нарын тэмцээнд Б.Дашлхагва тусгай байр, Д.Чулуунбат 3-р байр эзэлсэн амжилтгаргалаа.Аймгийн аудитын газрын шалгалтанд орж итгэмжлэгдсэн байгуулага, Аймгийн“ТЭРГҮҮНИЙ” цэцэрлэг болсон сайхан амжилтуудыг гаргасан.