АРВАЙХЭЭР СУМЫН 5 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА


Цэцэрлэгийн Эрхлэгч Ц.ЛҮНДЭЭЖАНЦАН


Манай цэцэрлэг нь анх 1985 оны 04 сарын 14-нд Арвайхээр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилчдын хүүхдийг асран,сурган хүмүүжүүлэх зорилготой, 140 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай, 19 багш ажиллагсад,  6  бүлэгтэйгээр байгуулагдсан.Жилдээ 27900 хүүхэд өдрийн төлөвлөгөөтэй, жилийн 155,5 мянган төгрөгийн төсөвтэй  үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхэлсэн.

           Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлийн хүрээнд “Төрөөс сургалтын талаар баримтлах бодлого” шинэчлэгдэн гарсантай холбогдуулан бүлэг бүрийн өдрийн дэглэмийг  нас, насны онцлогт тохируулан шинэчлэх, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг  боловсруулах, сургалтын төвүүдийг хэрэглэгдэхүүн материалаар баяжуулах, хүүхэд бүр өөрийн сонирхсон, хүссэн, сонгосон төвдөө ажиллах сонголтын буланг байгуулан хичээллэх,тоглох зэргээр  хүүхэд бүрийг багаар,бие даан  ажиллах, хэрэглээнд суралцах  зорилтыг  үйл ажиллагаа болгож  байна.

2018 онд цэцэрлэгийн барилгын их засвар улсын төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө орууллалтаар хийгдсэн. Мөн өөрийн хүч бололцоогоор хяналтын камерын шинэчлэл анги танхимуудын дотоод заслыг 11 сая төгрөгөөр хийсэн байна.