АРВАЙХЭЭР СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 4 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА


Цэцэрлэгийн эрхлэгч Х.Шоовдор

Өвөрхангай аймгийн Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэг нь 1976-оны 10 дугаар сарын 6-нд 125 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай 5 багш, 2 тогооч, 1 нярав, 5 асрагчтай байгуулагдаж байсан бол одоо 260 гаруй хүүхэдтэй 24 багш ажилчидтай хамран сургах торгийн 2,5,7 дугаар багийн хүүхдэд СӨБ олгож байна.

1990 онд “Улсын тэргүүний цэцэрлэг” болж  1998 онд Монголын Нээлттэй Нийгэм хүрээлэн Соросын сангийн Алхам Алхмаар хөтөлбөрийн төслийг цэцэрлэгтээ хэрэгжүүлэн хүүхэд төвт сургалтын орчныг аймагтаа анхдагчаар бүрдүүлсэн байна. Алхам алхмаар хөтөлбөрийн төсөл хэрэгжих явцад  сургалтын материаллаг бааз,  сургалтын хүүхэд төвт орчин, багшлах боловсон хүчний мэдлэг, ур чадвар, арга барилд өөрчлөлт гарч, эцэг эхийн оролцоо, хандлагыг нэмэгдүүлж хүүхэд чөлөөтэй санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвартай болох, мэдлэгээ хуваалцах бие биенээ хүндэтгэх сайхан нөхцөл боломж нээгдсэн юм.Энэ үеэс л багш төвт сургалтын арга зүйгээс хүүхэд төвт сургалтын арга зүйд шилжиж сургалтын чанар үр дүнд эрс өөрчлөлтийг хийсэн. Ингэж чадсанаар аймаг орон нутагтаа төдийгүй улсдаа тэргүүлэх цэцэрлэгийн хэмжээнд хүрч мэргэжил нэгт байгууллага, багш албан хаагчдад  туршлагаа түгээн дэлгэрүүлж байна. Алхам алхмаар хөтөлбөрийн төслийн үр дүнд  аймаг улсын төрөл бүрийн уралдаан тэмцээнд тогтмол амжилт гарган Тэргүүн дэд байруудыг эзэлж байв.

Багш нарын заах арга ур чадвар дээшилж аймаг нутагтаа сургалтын чанарын үзүүлэлтээр тэргүүн эгнээнд хүрч СӨБ олгож хамран сургалт 100 хувьд хүрлээ. Багшлах боловсон хүчин 100 хувь хангагдсан Магистр 2, бакалавр 6 монгол улсын тэргүүлэх зэрэгтэй багш 3,  монгол улсын заах арга зэрэгтэй багш 3,алтан гадас одонт,  хөдөлмөрийн хүндэт медаль 1,Боловсролын тэргүүний ажилтан 6, аймгийн тэргүүний багш 2, сумын аварга удирдах ажилтан 1, аварга багш 2 ажиллаж байна.

Боловсролын шинэчлэлийн хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн түшиц цэцэрлэгээр  ажиллан хангалттай сайн үнэлгээг аваад байна. 2014-2015 оны хичээлийн жилд БНАСАУ-ын сайн дурын ажилтан Пак Сон Ми ажиллаж сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж 2 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Сайн үйл ажиллагаа сайн туршлага” солилцох аймаг  бүсийн зөвлөгөөнд багш А.Баярмаа, П.Наранцэцэг, Д.Амарсанаа, Б.Уянга, Б.Даваадулам нар тэргүүн байр эзлэн багш А.Баярмаа улсын зөвлөгөөнд оролцон туршлагаа улсад түгээн дэлгэрүүлээд байна.

Тус цэцэрлэг нь 2012 онд Хүүхдэд ээлтэй байгууллагаар, Ногоон гэрэл цагаан шугам уралдааны аймгийн аварга, улсын уралдааны тусгай байр, 2013, 2014, 2016 оны Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга цэцэрлэг, 2015 онд Сайн үйл ажиллагаатай цэцэрлэгээр, Ардын урлагийн их наадмын аварга цэцэрлэг,  2016 онд Аймгийн Тэргүүний цэцэрлэг, Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгарсан амжилтуудыг гаргаад байна.