УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 3 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунчимэг

 

Арвайхээр сумын Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэг нь 1975 онд Зөвлөлт  Улсын /хуучин нэрээр/ тусламж, Монголын Хүүхдийн Төлөө төв Фондын дарга А.И.Цэдэнбал-Филатовагийн санаачилгаар одоогийн энэ барилга ашиглалтанд орж тухайн үеийн ТМС, УАА-н ажилчид, барилга үйлдвэрлэлийн конторын ажилчдын хүүхдийг сурган хүмүүжүүлэх зорилготой, Арвайхээр хотын үйлдвэрлэлийн районд баригдсан тухайн үеийн орчин, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан 2 бүлэг, 50 хүүхэд, 2 багш, 2 асрагч, эрхлэгч, тогооч, үйлчлэгч гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь өнөөгийн Арвайхээр сумын 3 дугаар цэцэрлэгийн суурь болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн  байна

Арвайхээр сумандаа анх “Гэр бүлэг” ажиллуулах төслийг санаачлан хэрэгжүүлж харъяа хамран сургах тойргийнхоо цэцэрлэгийн насны хүүхдүүдийн ихээхэн хувийг хамруулж Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш эрхийг хангах зорилгоор “Тэгш дүүрэн” хөтөлбөрт төсөл боловсруулан орчин бүрдүүлж хөгжлийн бэршээлтэй хүүхдийн эцэг эх, гэр бүлд хандсан олон талт ажлуудыг хийж гүйцэтгэж байсан.


2012 онд улсын төсвөөс 145 сая төгрөгийн их засвар хийх зөвшөөрлийг авч иж бүрэн засвар хийж барилгын өнгө үзэмжээ сайжруулсан. 2012 онд бүлгийн тоог 4 болгон өргөжүүлж 2013 онд дахин “Гэр бүлэг” шинээр нэмж 5 бүлэгтэй болсон ба 2014 онд “КОЙСА” ОУБ-ын тусламж, аймгийн Засаг даргын хөрөнгөөр 2 бүлэг, урлаг заалыг ашиглалтанд оруулж нийт 7 бүлэг, 250 хүүхэд, 26 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Багш нарын 75% нь мэргэжлийн зэрэгтэй, бүтээлч хамт олон юм. Одоо Цэцэрлэг маань барилгын 3 корпустай, хүүхдийн Эко орчин бүрдүүлсэн ногоон байгууламжтай, бага насны хүүхдийг хөгжүүлэх 150 хүний суудал бүхий урлаг заалтай, Багш нар ажлын байрандаа хөгжих “Багш хөгжлийн төв”-тэй, багш ажиллагсдын амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэх “Алжаал тайлах өрөө”-тэй болж СӨНХ-ийн сурч хөгжих орчин бүрдсэн, багш ажилчдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдсэн байгууллага болсон.Өвөрхангай аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд аймагтаа анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай бүлгийг ажиллуулж байгаа цэцэрлэг юм. “КОЙСА” ОУБ-тай гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

2011 онд 13 багш, ажиллагсадтай байсан бол одоогоор 25 багш, ажиллагсадтай ажиллаж байна.2017 онд 11,9 сая төгрөгөөр гал тогооны тоног төхөөрөмж, 3,4 сая төгрөгөөр цагаан хэрэглэл, 2,5 сая төгрөгөөр гадна хайсны засвар шинэчлэлийг хийсэн. 2018 оны 6-8 сард 34 сая төгрөгөөр сантехникийн их засвар хийсэн ба энэ ажлын хүрээнд 800 гаруй мянган төгрөгийн өртөгтэй душийг багш, ажилчдын хэрэгцээнд байгуулж нийгмийн асуудлыг тодорхой хүрээнд шийдвэрлэж байна. Мөн урлаг зааландаа 8,5 сая төгрөгийн үнэтэй иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсон.

Аймгийн 2014 онд “Хүүхдэд ээлтэй байгууллага”, 2014 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, МУ-ын “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага”, 2015 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг”, 2016 онд МУ-ын “Топ стандарт-100” байгууллага, 2017 онд “Улсын тэргүүний цэцэрлэг”, 2018 онд МУ-ын “Боловсролын стандарт”-ыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага зэрэг шагналуудаар шагнагдсан.

2017 онд санхүүгийн болон аудитын ажлаар “Итгэмжлэл” хүртсэн.