УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Цэцэрлэгийн Эрхлэгч Б.Өөдөс

Тус цэцэрлэг нь 1952 онд анх байгууллагдсан. 66дахь жилдээ сургуулийн өмнөх насны хүүхдийг сургах, хөгжүүлэх үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулж ирсэн.1964 онд одоогийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж өдөрт 145 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байртай болсон. 2001 онд Английн хүүхдийг ивээх сантай хамтран ажиллаж аймагтаа анх удаа гэр бүлгийг ажиллуулж эхэлсэн. Хамран сургах тойргийн хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор гэр бүлгийг хос болгон өргөтгөх ажлыг Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, ДЗӨН-ОНХХөтөлбөрийн газарт хандан хүсэлт, төслийг боловсруулан хамтран ажилласнаар  2 хос гэрээр бүлгийг өргөтгөж, өдөрт 260-270 хүүхдийг хүлээн авч тойргийн хүүхдийн хамран сургалтыг 97 хувьд хүргэсэн. Гэр бүлгүүдийн галлагааны асуудлыг  удирдлага, эцэг эхчүүд багш нарын санаачилгаар шалны болон шугмын халаалтай болгож,хүүхдийн осол аюулгүй сурч хөгжих тав тохитой орчинг бүрдүүлж утаагүйчүүдийн эгнээнд нэгдэж чадсан.

Боловсон хүчний хувьд 25 багш ажилчинтай. Багш нарын 75 хувь нь магистр,80 хувь нь мэргэжлийн зэрэгтэй.2016 оны Улсын ур чадварын уралдаанд амжилттай оролцож, Улсын технологийн санд Ганчимэг багшийн Дүрслэх урлагын хөгжүүлэх үйл ажиллагаа бүртгэгдсэн. Энэ үйл ажиллагаагаараа багш нарын хүүхэдтэй ажиллах арга зүйг улс аймгийн хэмжээнд түгээж хамтран ажилласан. Аймгийн технологийн санд Отгонжаргал багшийн Бороо, Ганчимэг багшийн “Тахиа ба дэгдээхий” үйл ажиллагаа бүртгэгдсэн.Түүхэн хөгжлийн явцад  132 удаагийн бэлтгэл бүлэг төгсөлтөөр, 2612 хүүхдийг сургуульд бэлтгэж, аймгийн Мэргэд сургууль, 10 жилийн сургуулиудын гүнзгий сургалтай бүлгүүдэд элсэн орж амжилттай суралцан, өндөр боловсролтой иргэн болгон төлөвшихэд үе үеийн ахмад багш, ажилчдын оруулсан хувь нэмэр их байдагаараа онцлоготой.Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг өдрийн дэглэмийн дагуу тогтмол зохион байгуулж ажиллаж хэвшил болсон. Хүүхдийн сурч хөгжих эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж ажиллах талаар олон ажлуудыг хийж хэрэгжүүлж ажилласны дотроосЯпоны хүүхдийг ивээх сан , БСУГазар, ЭМГ, ӨЭМТ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байгаа ба Онцгой байдлын газартай хамтран  “Гамшиг ослын үед хүүхдийг хамгаалах” төслийг  жилийн хугацаанд амжилттай хамтран хэрэгжүүлэн ажиллаж гамшигийн үед хэрэглэгдэх багаж хэрэглэл, тоног төхөөрөмжтэй болсон. 2 удаагийн үзүүлэх сургуулилтыг хамтран зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэн гамшиг ослын үед хүүхдийг хамгаалах, хүүхэд өөрөө өөрийгөө эрсдлээс хамгаалах анхны мэдлэг мэдэгдэхүүнтэй болсон нь  бусад байгууллагуудад туршлага болсон.

Өвөрхангай аймаг 2018 оныг “Хүүхдийн хөгжил хамгаалалын жил” болгон зарласантай холбогдуулан тус цэцэрлэгийн хамт олон “Зан үйлийн өргөө байгуулах төсөлт ажил”-ыг  хийхээр төлөвлөн хэрэгжүүлэн ажилласан нь үр дүнгээ өгсөн. Цэцэрлэгийн үзэл баримтлал, гэр бүлэгтээ тулгуурлаж сургалтын хэрэглэгдхүүн, тоног төхөөөрөмжийг хүүхдийн нас хөгжлийн онцлогт тохируулан мэргэжлийн хүний тусламж дэмжлэгтэйгээр хийж тохижуулж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэн хамтдаа  тоглох явцдаа монгол зан үйлээс суралцуулж байгаа ажлаа сум орны удирлагууд, мэргэжил нэгт байгууллагын удирдлага багш нар, эцэг эхчүүдэд танилцуулсан нь шинэлэг, ололтой  ажил болсон. Эдгээр үйл ажиллагааг зохион байгуулахад эцэг эхчүүдийн оролцоо дэмжлэг хамгийн чухал байсныг дурдахад таатай байна. Төсөлт ажлын нийт зардал 2 сая 800  мянган төгрөгний хөрөнгөөр тохижилтийг хийсэн. Энэ ажилд багш ажилчид эсгэхоёх ширэх, ажилд хамтарч ажилласан.

Хамт олны амжилтаас дурдвал:

2006 оны “Тэргүүн туршлагатай цэцэрлэг”, 2009 оны Аймгийн тэргүүний цэцэрлэг, 2009 онд “Боловсролын стандартад суурилсан дэд хөтөлбөртэй хамт олон” 2010 онд Арвайхээр сумын тэргүүний цэцэрлэг, 2013 оны Эрүүл мэндийг дэмжигч байгууллага 2 дугаар зэрэг, 2016 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” 1 дүгээр зэргийн болзол хангасанхамт олон болсон.

2016 онд Сайн багш үйл ажиллагаагаар багш Ш.Ганчимэг   УБ хотын 165 дугаар цэцэрлэг дээр  “Тахиа дэгдээхий” үйл ажиллагаар улсад оролцсон

2017 онд аймгийн багш нарын “Манлай багш ур чадвар”-ын уралдааны “Тэргүүн байр”-ын шагнал

2017 оны Аймгийн ИТХурлын багшийн үйл ажиллагааг үнэлэх журмыг хэрэгжүүлэн ажиллаж 1 багш Япон улсад сургалт, туршлага солилцох үйл ажиллагаанд оролцсон.

2018 оны Багш нарын ур чадварын уралдааны “Дэд байр-ын шагналаар шагнагдсан.

2018 онд БСШУСЯамны ажлын хэсгийн үнэлгээ дүгнэлтээр “Улсын тэргүүний цэцэрлэг” хамт олон болж, Дэлхийн багш нарын 24 дэх өдөр, Монголын багш нарын 52 дахь өдрийн “Хүндэтгэлийн арга хэмжээн дээр” Батламж, Цом, мөнгөн шагналаа хамт олноороо, үе үеийн ахмад эрхлэгч, багш, ажилчдын төлөөлөлтэй хүлээн авсандаа баяртай байна.

Багш нар 12 төрлийн хөгжүүлэх сургалтаар давхардсан тоогоор 258 хүүхдийг хамруулсан нь нийт хүүхдийн 96 хувь хамрагдсан байна. Хөгжүүлэх сургалтаар хүүхэд бүрийн онцлог давуу чадваруудыг нээн олж хөгжүүлснээр тэдний хөгжилд маш их ахиц гарч байгаа нь жилд 2 удаа тогтоодог НБА-аас харагдаж байна. Сургуулийн өмнөх насны шатрын анхдугаар тэмцээнд шавь н. Дамцагдорж  тэргүүн байранд шалгарч оролцсон. Шатрын багш Ширчинбалтай хамтран ажиллаж амжилт гаргасан.

Эцэг эх, багш ажилчдын хамтын үйл ажиллагаагаар цэцэрлэгийн гадаад болон дотоод орчинг СӨБ-ын орчны стандартын дагуу тохижуулах, баяжуулах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд багш ажилчдын хүүхдийн хөгжилд оролцох оролцоог багаар зохион байгуулж ажиллаж байгаа бөгөөд эцэг эхчүүдтэй хамтран “Дурсгалт хөдөлмөр”-ийн өдрөөр тодорхой ажлуудыг  зохион байгуулж, үр дүнд хүрч хэвшсэн. Бага бүлгийн Мишээлийн гэр бүлээс  бүлгийн хүүхдийн хувцасны шкафыг хийж хандивласан.

2001 онд Английн хүүхдийг ивээх сантай хамтран ажиллаж аймагтаа анх удаа гэр бүлгийг ажиллуулж эхэлсэн. Хамран сургах тойргийн хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор гэр бүлгийг хос болгон өргөтгөх ажлыг Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, ДЗӨН-ОНХХөтөлбөрийн газарт хандан хүсэлт, төслийг боловсруулан хамтран ажилласнаар  2 хос гэрээр бүлгийг өргөтгөж, өдөрт 260-270 хүүхдийг хүлээн авч тойргийн хүүхдийн хамран сургалтыг 97 хувьд хүргэсэн. Гэр бүлгүүдийн галлагааны асуудлыг  удирдлага, эцэг эхчүүд багш нарын санаачилгаар шалны болон шугмын халаалтай болгож, хүүхдийн осол аюулгүй сурч хөгжих тав тохитой орчинг бүрдүүлж утаагүйчүүдийн эгнээнд нэгдэж чадсан.

СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж, Бага, Дунд бүлгүүд Хэл яриа, Хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжсэн үйл ажиллагаа, Ахлах Бэлтгэл бүлгүүд Сэдэвт тоглоом, сургах тоглоомоор түлхүү хөгжүүлж байна. Багш нарыг ажлын байран дээрээ хөгжихөд анхааран ажиллаж, сар бүр Нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагаа, Туслах багш нарын дунд Нээлттэй үзүүлэх ажилыг тогтмол явуулсанаар бие биенээсээ суралцах, туршлагаа солилцох, түгээн дэлгэрүүлж, ур чадвар, хүүхэдтэй ажиллах эв дүй, хүүхдээ судлах, тэдний хөгжилд төдийгүй хүүхдийн хөгжилд тодорхой ахиц дэвшил гарч байна.

Багш нар 12 төрлийн хөгжүүлэх сургалтаар давхардсан тоогоор 258 хүүхдийг хамруулсан нь нийт хүүхдийн 96 хувь хамрагдсан байна. Хөгжүүлэх сургалтаар хүүхэд бүрийн онцлог давуу чадваруудыг нээн олж хөгжүүлснээр тэдний хөгжилд маш их ахиц гарч байгаа нь жилд 2 удаа тогтоодог НБА-аас харагдаж байна. Сургуулийн өмнөх насны шатрын анхдугаар тэмцээнд шавь Д.Дамцагдорж  тэргүүн байранд шалгарч оролцсон. Шатрын багш Ширчинбалтай хамтран ажиллаж амжилт гаргасан.

Эцэг эх, багш ажилчдын хамтын үйл ажиллагаагаар цэцэрлэгийн гадаад болон дотоод орчинг СӨБ-ын орчны стандартын дагуу тохижуулах, баяжуулах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд багш ажилчдын хүүхдийн хөгжилд оролцох оролцоог багаар зохион байгуулж ажиллаж байгаа бөгөөд эцэг эхчүүдтэй хамтран “Дурсгалт хөдөлмөр”-ийн өдрөөр тодорхой ажлуудыг  зохион байгуулж, үр дүнд хүрч хэвшсэн. Бага бүлгийн Мишээлийн гэр бүлээс  бүлгийн хүүхдийн хувцасны шкафыг хийж хандивласан.

Шатар хөтөлбөрийн хүрээнд 4-5 насны 35-56 хүүхдэд МУ-ын соёлын тэргүүний ажилтан Цэрэнтогтох багшаар 7 хоногт 2 удаа хичээллүүлснээр бие бялдар, тэсвэр, оюун ухааны мэдлэг чадварыг олгож ажиллаж байна.

Эцэг эх, багш ажилчдын хамтын үйл ажиллагаагаар цэцэрлэгийн гадаад болон дотоод орчинг СӨБ-ын орчны стандартын дагуу тохижуулах, баяжуулах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд багш ажилчдын хүүхдийн хөгжилд оролцох оролцоог багаар зохион байгуулж ажиллаж байгаа бөгөөд эцэг эхчүүдтэй хамтран “Дурсгалт хөдөлмөр”-ийн өдрөөр тодорхой ажлуудыг  зохион байгуулж, үр дүнд хүрч хэвшсэн.