АРВАЙХЭЭР СУМЫН КИМ ИР СЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 1 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Цэцэрлэгийн эрхлэгч Т.Азбилэг

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Улсын Тэргүүний 1 дүгээрцэцэрлэгньанх 1947 ондУянга сумын модны артелийн дэргэд ажилчдын хүүхдүүдийг саатуулах газар гэж бий болсоннь манай цэцэрлэг үүссэн түүхийн эхлэл юм.

Тэр үед нэ бүлэг 1 багш, 3 ажилтан 25 хүүхэдтэй ажиллаж байснаа өргөжиж 1952 ондАрвайхээр суманд шилжин ирж 11 гэр, 4 бүлэгт 100 гаруй хүүхэд хүлээн авч сурган хүмүүжүүлж байлаа.

Түүхэн хугацаанд манай хамт олноосМонгол Улсын БТА 18, СТА 1, “Тэргүүлэх”зэрэгтэй багш  15, “Заах аргач”зэрэгтэй багш 13,  Аймаг, Сумын аварга 25, удирдах ажилтанаар дэвшин ажилласан 17 хүн төрөн гарсан байна.

Одоо манай цэцэрлэг4,5,8 дугаарбагийн 2-5 насны 210 хүүхэдтэй, эрхлэгч, арга зүйч, 6 багш, 12 туслах ажилтан нийт 24 багш ажилтантайгаар сургалт үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа билээ.

Манай цэцэрлэг нь түүхэн бүтээлч уралдаанд Аймаг болон Улсад удаа дарааллан Тэргүүнбайрэзэлж, 1981 онд“Улсын Тэргүүн”-ий цэцэрлэг болж түүнээс хойш 5 удаа баталгаажуулаад байна.

 Цэцэрлэгийн үе үеийн түүхэн амжилтуудаас дурдвал:

·                     1981 онд Улсын Тэргүүний цэцэрлэг

·                     1992 онд Ардын боловсролын яамны жуух бичиг, диплом,

·                     1994 онд БНСАУ-ын Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг

·                     2000 онд Арвайхээр сумын Аварга байгууллага

·                     2002 онд Аймгийн Тэргүүний цэцэрлэг

·                     2003 онд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага

·                     2004 онд Соёлч байгууллага

·                     2005 онд Арвайхээр сумын Аварга байгууллага

·                     2007 онд Хүүхдэд ээлтэй байгууллага

·                     2010 онд Арвайхээр сумын Шилдэг байгууллага

·                     2011 онд Итгэл хүлээсэн хамт олон

·                     2011 онд Улаан загалмайн идэвхитэн байгууллага

·                     2012 онд Бүтээлч хамт олон

·                     2013 онд Итгэл хүлээсэн хамт олон

·                     2015 онд“Экохөгжлийгдэмжигч”цэцэрлэг

·                     2016 онд МУ-ын боловсролын “ТОП-СТАНДАРТТАЙ БАЙГУУЛЛАГА”

·                     2016 онд Аудитын Ерөнхийгазрын“ЗӨРЧИЛГҮЙ БАЙГУУЛЛАГА” итгэмжлэл зэрэг шагнал урамшлуудыг авч байлаа.

1992 онд БНАСАУ-н агуу их удирдагч Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг болж харилцан туршлага солилцож, БНАСАУ-н ахан дүүс манай цэцэрлэгт байнгын туслалцаа дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг билээ.

 Үе үеийн хүүхэд багачуудын дунд явагддаг төрөл бүрийн уралдаан тэмцээнд удаа дараа тэргүүн, дэд байруудыг эзэлж байсан ба одоо ч энэ амжилтуудаа бататган ажиллаж байна.

Манай хамт олон Цөм хөтөлбөрийн агуулгаар хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж хүүхдэд эрүүл ахуйн болон амьдрах ухааны мэдлэгт суурилсан чадвар, дадал хэвшлүүдийг олгож байна.

Хөгжүүлэх дугуйлангийн үйл ажиллагааг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж /шатар, даам, дуу бүжиг, жүжиг, зураг, уран уншлага, сэтгэхүй хөгжүүлэх дасгал, даалгавар/ гэх зэрэг олон хэлбэрээр явуулж байгаа нь үр дүнгээ өгч амжилтанд хүрч байдаг юм.

Эцэг эхийн зөвлөл, багш нар, цэцэрлэгийн захиргаа, солонгосуудтайгаа хамтран ажиллаж байгууллагынхаа материаллаг баазыг сайжруулах, орчны стандартыг хангаж хүүхдэд ээлтэй аюулгүй тав тухтай орчин бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсээр байна.

Сүүлийн гурван жилийн судалгаагаар манай цэцэрлэг эцэг эхчүүд, төрийн бус байгууллага, орон нутгийн Засаг дарга, удирдлагуудын дэмжлэгтэйгээр 150 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг цэцэрлэгтээ татаж хийсэн байна.

Манай цэцэрлэгээр хүмүүжсэн хүүхдүүдийн 50 дээш хувь нь жил бүрУлсынтэргүүний Мэргэд сургуульд болон 1 дүгээр сургуулийн гүнзгийдшалгалтөгчэлсэнордогбахдамсайханамжилтыг дурдахад таатай байна.

 Манай хамт олон 2013 оноос эхлэн “Хүүхдийг хүндлэн  дээдлэх ”дүрэм боловсруулж дагаж мөрдөн ажиллаж хэвшээд байна.  Ингэснээрээ манайд хүүхдийн эрх зөрчигдөх асуудал гардаггүй.

Манай цэцэрлэг Аймгийн анхны Улсын тэргүүний цэцэрлэг, Солонгосын удирдагч Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг гэдэг утгаараа гадаад дотоодын зочдод аймгийн нүүр царай болж байдаг, аймагтаа нэр хүндтэй цэцэрлэгүүдийн нэг билээ.