АРВАЙХЭЭР СУМЫН 11 ДҮГЭЭР ТУСГАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА


Цэцэрлэгийн эрхлэгч Б.Болормаа


Тус цэцэрлэг нь Аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн А562 дугаар захирамжаар Арвайхээр сумын 11 дүгээр “Тусгай цэцэрлэг” нэртэйгээр байгуулагдсан.

Манай цэцэрлэг нь 30 хүүхдийн хүчин чадалтай, 12 багшажилчидтай.

Тус цэцэрлэг нь тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 2-10 насны хүүхдэд эмчийн хяналтан дор сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэн эрүүл мэндэд нь хяналт тавьж, алслагдсан чадамжийг нь сэргээх, туслах үйлчилгээ үзүүлж  байна.  

Цэцэрлэг нь ердийн тусгай, сургалтын хэв шинжтэй.

Эрхэмзорилго:

“Хүүхэд бүр халуун дулаан уур амьсгал бүрдсэн тохилог орчинд найз нөхөдтэй  болж, бүтээлч үйлээрээ өөрсдийн гайхамшигт ертөнцийг бүтээхэд нь бид тусална.  Зорилтууд:

·    Хүүхэд бүрт тохирсон ганцаарчилсан хөтөлбөрийн сургалтыгтасралтгүй хүртээмжтэй оновчтой байдлаар явуулж бие даасан хувь хүн болгох анхны алхамыг хийнэ.

·           Хүүхэд бүрийн эрхэд тулгуурлан чанартай, хүртээмжтэй үйлчилгээг олон улсын түвшиндойртуулан хүргэх,

·            Хүүхэд бүрт сэргээн засах эмчилгээүйлчилгээгтасралтгүйүрдүнтэйхүргэх

·        Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэр бүлд тулгуурлан нийгмийн идэвхтэй гишүүн байх эрхийг хангуулахад дэмжлэг үзүүлэх, туслана.


Үйлчлэх хүрээ: Өвөрхангай аймгийн хэмжээнд

Үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтын хувьд эмчилгээ, сургалтын хэсгүүдтэй.   

·                     Сургалт

а. Ангийн сургалт
Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролыг ганцаарчилсан хөтөлбөрийн дагуу олгох ба нэг ангид нийт 15 хүүхэдтэй. Анги бүрт  1 багш, 2 туслах багштай ганцаарчилсан сургалтыг явуулах.  
в. Эцэг
эхийн сургалт
Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, гэр бүлийн гишүүдэд хүүхдээ асрахсувилах, дасгал хөдөлгөөнийг хэрхэн хийх, сэтгэхүй хэл яриаг хөгжүүлэх арга ажиллагааг зааж сургах.

·                     Эмчилгээ

а. Хөдөлгөөнзасал – РТ
Хүүхдийн хөдөлгөөний хөгжлийг сайжруулахад уламжлалтын аргаар идэвхитэй хөдөлгөөнийг  сэргээх эмчилгээ
б. Ахуй засал – ОТ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэг, сургууль, гэр
бүлийн орчинд нь өдөр тутмын идэвхитэй үйл ажиллагаагаарнь дамжуулан сэргээн засдаг эмчилгээ
в. Хэлзасал – ST
Хэляриа, сэтгэхүйгхөгжүүлэх, авиа
тавилт болон залгих, зажилах үйлдлүүдэд сургах эмчилгээ
г. Уламжлалт, цахилгаан, усан эмчилгээ, физик эмчилгээ
Бүх
биеийн бариа, тосон, сүүн бариа, зүү төөнүүр, цахилгаан эмчилгээ, усан эмчилгээнүүд хийгддэг.