АРВАЙХЭЭР СУМЫН   10 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Цэцэрлэгийн эрхлэгч Г.Ганчимэг  

   

Арвайхээрсумын 10 дугаарцэцэрлэгньӨвөрхангайаймгийнЗасагдаргын 2017 оны 06 сарын 28-ны өдрийн А/326 дугаар Захирамжаар орон нутгийн төсвийн хөрөнгөөр Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 150 хүүхдийн хүчин чадалтайгаар үүсгэн байгуулагдаж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн.

Хүний нөөц:

Тус цэцэрлэг нь одоогоор 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж,  магистр зэрэгтэй-2, бакалавр зэрэгтэй -13,  заах аргач багш- 2 ажиллаж байна. 

Бид Арвайхээр сумын  1-11 дүгээр багийн 2-5 хүртэлх насны 230 гаруй  хүүхдийг бага, дунд, ахлах, бэлтгэл  бүлгүүдэд хүлээн авч  хүүхдийн нас, бие, сэтгэхүйн хөгжлийн онцлогт нь тохирсон сургалт хүмүүжлийн ажлыг чанартай зохион байгуулж, тэдний авъяас, сонирхлыг хөгжүүлэх, эрүүл ахуй, осол аюулгүй дүрмийг  чанд сахиж, хамт олны хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах, материаллаг баазаа бэхжүүлэх, хүмүүжил сургалтын ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна. 

Цэцэрлэгийн дэргэд:

·                     Мэргэжлийн бүжгийн багшийн удирдлага дор Бүжгийн дугуйлан

·                     Мэргэжлийн шатрын багшийн удирдлага дор Шатрын дугуйлан

·                     Хүүхэд хөгжүүлэх дугуйланг багш нар бүлэгтээ зохион байгуулж, хөгжүүлэх сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан баталгаажуулж ажиллаж байна. Шатрын дугуйланд  22 хүүхэд, бүжгийн дугуйланд 34 хүүхэд, сэтгэхүй хөгжүүлэх дугуйланд 47 хүүхэд,  найрал дууны дугуйланд 29 хүүхэд, барималын дугуйланд 33, гимнастикийн дугуйланд  45, наамлын дугуйланд  43 хүүхэд, хөгжимт хөдөлгөөний дугуйланд 36 хүүхэд  тус тус хамрагдаж байна.Хөгжүүлэх сургалтанд давхардсан тоогоор 289 хүүхэд хамрагдаж байна.

 Хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас онцлон дурьдвал:

Сургалтын орчин сайжруулах чиглэлээр: Хүүхэд хөгжүүлэхэд нэн тэргүүнд чухал байх сургалтын орчины тохижилтонд анхаарч ажиллаж байна. Хүүхдүүдэд  ардын уламжлалт зан заншлыг орчин цагтай нь уялдуулан таниулах, хүмүүжүүлэх, “Амьдрах арга ухаанд сургах”-д дөхөм байдлаар хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн, сэтгэн бодож, танин мэдэх чадварыг нэмэгдүүлэхүйц хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой өөрсдийнхөө дотоод нөөц боломжид тулгуулан цэцэрлэгийн орчиноо тохижууллаа.

Тус сургалтын орчныг байгууллагын онцлогтой уялдуулан 1 дүгээр давхрыг хүүхдийн хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр,  2 дугаар давхарыг ардын уламжлалт зан заншлыг таниулах чиглэлээр тохижуулан ажилласан.

Тустохижилтын орчиннь хүүхэд угтах үйл ажиллагаанаас эхлэн, хүүхэдэцэгэх, асран хамгаалагчтайгаа ангидаа орох хүртэл чөлөөтэй тоглож, бүтээхүйлийгхийжорчноосоо суралцах боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө онцлог юм.

ü     Багш эцэг эхэд зөвлөгөө өгөх, хүүхэдтэй ганцаарчилан ажиллах“ХАЙРЛА ХАМГААЛ” өрөөг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан тохижууллаа.  Тухайн өрөөг тохижуулсанаар цэцэрлэгийн багш - эцэгэх , багш-хүүхэд, эцэгэх-хүүхэдбагш-эцэгэх-хүүхэдтэй гэсэн гурвалсан холбоогоор ажиллах хамтын оролцоог дэмжсэн ая тухтай орчин бүрдлээ.

ü     Хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бүлэг бүр “Номын богц”-ыг өрх гэр бүлд өртөөлүүллээ. Тус” номын богц” хойшид өрх гэр бүлд тогтмол өртөөлсөнөөр хүүхдүүд нас сэтгэхүйн онцлогт тохирсон үлгэрийн номыг  гэртээ аав, ээж, ах эгчтэйгээ хамт уншиж, эцэг эх  хүүхдүүддээ цаг гаргаж, багаас нь номтой нөхөрлүүлэх үйлд суралцуулах үр дүнтэй үйл ажиллагаа болж байна.

ü     Хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, эцэг эх, багшийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийг гараас гарт өгч, хамгаалъя” уриаг хэрэгжүүлэн   тус уриан дор өглөө хүүхдийг хүлээн авах болон таралтын үед аюулгүйгээр хүүхдийг хүлээлгэн өгөх үйл явцыг баримтжуулан, баталгаажуулдаг үйл ажиллагааг эхлүүлэн тогтмолжууллаа.

ü     Багш, туслах багш нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготойгоор багшийн “Андгайөргөх” ёслолыг зохион байгуулсан.

Цэцэрлэгийн 6 бүлэгтус бүрхүүхдийн нас сэтгэхүй, хөгжлийнонцлогт тохирсон төвүүдийг байгуулж, хэрэглэгдэхүүн, тараах материалын баяжилт хийн ажиллалаа.

Мөн байгууллагын дэргэдэх гэр бүлийн зөвлөлөөс санаачлан цэцэрлэг дээрээ “Гэр бүлийн номын сан”-г байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

2018-2019 оны хичээлийн жилд бид хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжилданхаарчзөвдадал хэвшилтэй, зөв хүмүүжил, төлөвшилтэй “Зөвмонгол” хүүхдийг төлөвшүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Манай хамт олны амжилтаас:

ü     2018 онд Шинэ зуун бүсээс зохион байгуулагдсан “Багшийн ур чадварт . Уртнасан багш амжилттай сайн оролцсон.

ü      2018 онд Хөгжмийн багш нарын дунд зохион байгуулагдсан Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд амжилттай оролцож ГУТГААР байр

ü     Аймгийн цэцэрлэгүүдийн эцэг эхийн дунд зохион байгуулсан “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг 2-р байр эзэлсэн амжилтыг үзүүлээд байна. 

Хамт олныг ажлын байран дээр нь хөгжүүлэх чиглэлээр:

·                     Мэргэжлийн багшийн удирдлаган дор 7 хоног бүрийн пүрэв гаригт “Гар бөмбөг”-ийн сургалт

·                     Туслах багш, үйлчилгээний ажилтнуудад Лхагва гариг бүр компьютерийн сургалт

·                     “Нэг ном-Эрхэм үйлс” ном соёлын сонсголын арга хэмжээ

·                     “Чанарын дугуйлан”-г баасан гариг бүр тогтмол зохион байгуулж, хамт олныг ажлын байран дээр нь тасралтгүй хөгжүүлэн ажиллаж байна.