АРВАЙХЭЭР СУМЫН 9 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхлэгч Г.Очирсүрэн



Манай  цэцэрлэг  нь 2014 оны 11 дүгээр сарын 17 ны өдөр 29 багш ажилчидтай 183 хүүхэдтэй нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэлсэн ба 2017-2018 оны хичээлийн жилд Бага бүлэг 1, Дунд бүлэг 2, Ахлах бүлэг 1, Бэлтгэл бүлэг 2 нийт 6 бүлэгт 248 хүүхэдтэйгээр “Хүүхдийг таатай бүтээлч идэвхитэй орчинд хамтаараа тоглонгоо хөдөлмөрлөх үйлийг дэмжинэ” гэсэн үзэл баритлалд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж  байна. Хүүхэд нэг бүрийг зөв төлөвшилтэй эрүүл чийрэг иргэн болгохын тулд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, багш туслах багш нар эрүүл ахуйн дадал хэвшил олгож багш нар төрөл бүрийн хөгжүүлэх сургалт дугуйлангууд хичээллүүлж хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэхийн төлөө өөрсдийн мэдлэг чадвараа дайчлан ажиллахын зэрэгцээ холбогдох байгууллага, аж ахуйн нэгж хувь хүмүүстэй хамтран ажиллаж, эцэг эхчүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулдаг.Манай хамт олон “БИД НЭГ ХҮСЭЛТЭЙ ” уриан дор баг хамт олноороо хамтран ирээдүйн “ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД” –ийг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна.


Манай хамт олны амжилт

v 2015 онд “Өвөрхангай аймгийн Шилдэг ЭКО цэцэрлэг”-ээр шалгарч

I зэргийн болзлыг хангасан.

v 2015 онд “Арвайхээр сумын Шилдэг тохижилттой байгууллага”-аар шалгарсан.

v 2016 онд “Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын

II зэргийг хангасан.

v 2016 онд “МБССҮСНийгэмлэг”-ээс шалгаруулсан топ-150 аж ахуй нэгжийн нэгээр шалгарч “Топ стандарт 2016” цомын эзэн болсон.

v 2016 онд Арвайхээр сумын “Шилдэг ногоон орчин” бүрдүүлсэн байгууллагаар шалгарсан

v 2017 онд “ Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ойн “Шилдэг тохижилттой  бүтээлч ” байгууллага” -ааршалгарсан

v 2018 онд “Арвайхээр сумын Тэргүүний цэцэрлэг” –ээр шалгарсан зэрэг амжилтуудыг гаргасан байна.