АРВАЙХЭЭР СУМЫН 8 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Цэцэрлэгийн Эрхлэгч Б.Гандолгор

Тус цэцэрлэг нь 2012 оны 1 дүгээр сарын 26-нд улсын төсвийн 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж, Арвайхээр сумын 8 дугаар цэцэрлэг нэртэйгээр 8 бүлэг 32 багш, ажилчидтайгаар Арвайхээр сумын 10 багийн   298 хүүхэдтэйгээр байгуулагдаж  байжээ.

Бага насны хөгжлийн стандарт, сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг амжилттай зохион байгуулж буй манай хамт олны дунд тэргүүлэх багш 2, заах аргач багш 3 багш, багш ажилчдын 70 гаруй хувь нь дээд болон магистрын зэрэгтэй чадварлаг хамт олон 6 дахь жилдээ ажиллаж байна.  Цэцэрлэгийн маань түүхийн хуудсыг нээн анхны хамт олныг бүрдүүлэн ажиллаж байсан анхны хамт олон  болон  үе үеийн  багш, ажилчдынхаа ажил, амжилтыг эргэн дурсахад таатай байна.

            Манай хөдөлмөрч, бүтээлч хамт олон маань үүсэн байгуулагдсанаас хойш бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг  дээшлүүлэх, сургалтын таатай орчныг бүрдүүлэх ажилд идэвхи санаачлагатай ажиллаж:

·                     2012 онд сумын Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын “Тэргүүн байр”

·                     2013 онд аймгийн “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” шалгаруулах уралдааны 3 дугаар байр

·                     2015 онд Эко-Цэцэрлэг сургууль шалгаруулах уралдааны 3 дугаар зэргийн болзлыг хангасан.

·                     СӨББ-ын  Гар бөмбөгийн тэмцээний 2012 онд Мөнгөн медаль, 2013, 2014, 2015, 2016 онд Алтан медаль, 2017 онд Хүрэл медаль, 2018 онд Алтан медалийг  тус тус хүртсэн байна.

2017-2018 оны хичээлийн жилд  35 багш, ажилчидтайгаар Арвайхээр сумын 4,6,8, 13  дугаар багийн 370 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож, үндсэн болон хувилбарт сургалтаар жилд  120 гаруй хүүхдийг сургуульд амжилттай бэлтгэж байна.

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн сурч хөгжих сургалтын таатай орчин, материаллаг баазаа бэхжүүлэх, нөөц боловсон хүчин бэлтгэх, байгууллагын түүхийг бичиж үлдээх, боловсролын салбарын шинэчлэлийг манлайлах зорилгоор

“Хүүхдийн хэрэгцээ сонирхлыг эрхэмлэн, эрүүл, бүтээлч, таатай орчинд тоглох үйлээр дамжуулан, Зөв монгол хүүхдийг хамтдаа хөгжүүлнэ эрхэмлэх зорилгыг дэвшүүлэн

 Хүүхэд бүр баяр баясгалантай

 Багш бүр урам зоригтой

 Эцэг эх бүр сэтгэл ханамжтай уриан дор сум, аймаг, улсын Тэргүүний цэцэрлэг болох зорилго тавин ажиллаж байна.