МЭРГЭД ЛАБОРАТОРИ СУРГУУЛЬ

            Мэргэд сургууль нь 1997 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, 1998 онд япон хэлний сургалттай бага сургууль байгуулагдаж, 2000 онд Математик гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Мэргэд цогцолбор сургууль болон өргөжиж 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

2016-2017 оны хичээлийн жилд 6 багш, ажилтан, 1081 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Багшлах боловсон хүчний хувьд зөвлөх 2, тэргүүлэх 22, заах аргач 14 ажиллаж багшлах бүрэлдэхүүний 87 хувь нь мэргэжлийн зэрэгтэй тэргүүний багш нар байна. Мэргэд сургууль нь боловсрлын үйлчилгээний чанар хүртээмжээрээ аймаг, улсад өрсөлдөх түвшинд үнэлэгдэж,

Аймгийн тэргүүний хамт олон шалгаруулах оны үзүүлэлтээр 2001, 2006, 2009 онуудад Тэргүүн байр

Аймгийн тэргүүний хамт олон шалгаруулах оны үзүүлэлтээр 2002-2005, 2008 онуудад дэд байр

2004-2005 онд “Улсын шилдэг менежменттэй ерөнхий боловсролын ТОП-20 сургууль”-ийн нэгээр

2006 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар

2006-2009 онд БҮТ-н “Үнэмлэхүй амжилттай сургууль”

2008 онд Аймгийн тэргүүний сургууль

2010 онд Улсын тэргүүний сургууль

2010 онд Оюун унааныг эрхэмлэгч сургууль

2011 ондт БСШУЯ-ны “Сурагчдын авъяас, чадварыг хөгжүүлэгч сургууль”, 2011 онд аймгийн “Хүүхдэд ээлтэй сургууль байгууллага”-аар

2013 онд “Хүний хөгжлийн загвар сургууль”-иар

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ ТОП 20 сургуулийн нэгээр сүүлийн 6 жил тус тус шалгарч байна.

2013 оноос “Үндэсний лаборатори” сургуулиар сонгогдон боловсролын шинэчлэлийг турших, түгээн дэлгэрүүлэх, ажлыг  аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Тус сургууль хүүхэд нэг бүрийн хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр 31 төрлийн сонгон, секц, клубт давхардсан тоогоор 1751 сурагч хамрагдаж байна. Багш хүүхдийн хөгжилд гарч байгаа ололт амжилт ажлын үнэлгээ нь манай хамт олгы эвсэг, бүтээлч, зан чанар хөдөлмөрийн үр дүн мөн.

Тус сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд 5 удирдах ажилтан, 50 багштайгаар бага ангийн 13 бүлэг, 498 сурагч, суурь боловсролын 10 бүлэг, 348 сурагч, бүрэн дунд боловсролын 7 бүлэг 219 сурагч нийт 30 бүлгийн 1065 сурагчид боловсролын үйлчилгээг хүргэж байна.