ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛЬ

            Арвайхээр сумын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 108 дугаар захирамжаар Сангиданзангийн Баярбат захирлаар томилоглон ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн шав тавигдсан түүхтэй. Тус сургуульд 1, 2, 9 дүгээр багийн харъяат сурагчид ЕБ-ын 1, 2, Мэргэд сургуульд багшилж байсан мэргэжлийн тэргүүний ахмад болон залуу багш нар өөрийн хүсэлтээр ирж ажиллаж, 2009-2010 оны хичээлийн жилд нийт 1670 сурагч, 30 бүлэг, 7 удирдах ажилтан, 75 багш, 20 ажилчидтай нийт 102 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа 2009 оны 1 дүгээр сарын 26-нд эхэлж байжээ.

2013 оны 11  сараас эхлэн сургуулийн захирлаар А.Очирбал ажиллаж байгаа бөгөөд тус сургууль 2018-2019 оны хичээлийн жилд байгалийн ухааны болон нийгмийн ухааны чиглэлээр 9 заах аргын нэгдэл, бага ангийн 25 бүлэг, дунд ахлах ангийн 25 бүлэг нийт 1690 сурагч, 79 багш, 8 удирдах ажилтан 21 ажилтан нийт 108 хүний орон тоотойгоор ажиллаж байгаагийн 80 хувь нь залуу багш нар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Нийт залуу багш нарын 55 хувь нь мэргэжлийн зэрэгтэй. Тус сургууль байгуулагдаад 10 жил болж байгаа хамгийн залуу сургууль боловч энэ хугацаанд сум, аймгийн боловсролын байгууллагын дунд өөрийн байр сууриа олон амжилт бүтээл арвинтай хамт олон болж,төлөвшсний баталгаа нь  2018 оны сумын Шилдэг сургууль болсон явдал юм.