ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 2 ДУГААР СУРГУУЛЬ

1922-19240 оны хошуу шавийн тэнхим, бага сургууль нь ард олны идэвхи хөдөлгөөн, олон нийтийн үүсгэл санаачилгаар байгуулагпаж байжээ.

Засаг захиргаадыг өөрчлөн байгуулж байсан 1923 онд Монгол орны төв хөдөөд ардын сайн дурын тэнхим /сургууль/ олноор байгуулагдаж байсны нэг нь 1923 оноос үүдэлтэй өдгөөгийн Арвайхээр сумын ераөнхий боловсролын 2 дугаар сургууль юм.

1930 онд Хошууны бага сургууль нь 100-аад сурагчтай 4 багш, 2 ажилчинтай Д.Цэдэн /1927-1929/ B.Лувсанням /1929-1934 он/нар захирлаар ажиллажээ.

1931 онд БНМАУлсын Бага хурлын шийдвэрээр “Арвайхээр уулын хошуу”-г татан буулгаж аймгийг сумдаар зохион байгуулахад “Аймгийн бага сургууль” гэж нэрлэгдэн, 1933 оноос Өвөрхангай аймгийн бага сургууль болов.

Сургууль байгуулагдсаны 17 дахь, 1939-1940 оны хичээлийн жилд 5 дугаар анги нээн хичээлүүлж, “Аймгийн дунд сургууль” гэж нэршсэн тус сургууль, байгуулагдсаны 27 дахь, 1949-1950 оны хичээлийн жилээс 8 дугаар анги нээн хичээллүүлж бүрэн дунд сургуулийн статустай болж “Төвийн 10 жилийн дунд сургууль” нэршилтэй, 1951-1952 онд 10 дугаар ангийн анхны төгсөлтөөр 18 сурагч төгсөн их дээд сургуульд суралцах болсон.

1961 оны 11 дүгээр сард хичээлийн 2 давхар шинэ барилга /Арвайхээр сумын анхны давхар барилга/ ашиглалтанд орж хичээлийн байрныхангалт сайжирсан. 1962-1963 оны хичээлийн жилд төвийн 10 жилийн дунд сургуулийг үйлдвэрлэлтэй, сургалтыг амьдрал хөдөлмөртэй холбох зорилгоор сургалтын шинэ төлөвлөгөө программаар хичээллэн ???????

Мөн энэ онд эрэгтэй сурагчдын дотуур байр байрыг /одоогийн Мөнхсүндэр жолооны сургууль байрлаж байгаа/ бие даасан бага сургууль болгож, “Дэлгэрэхийн бага сургууль” гэж нэрлэн анхны сургууль салбарлан гарсан.

Тус сургууль нь өнөө цагт 2010-2011 оны хичээлийн жилд Сумын тэргүүний сургууль

2011 онд академич П.Хорлоогийн нэрэмжит сургууль болсон

2014-2015 оны хичээлийн жилд “Авъяасын бүрэн хэмжээний тайлан тавьсан

2015-2016 оны хичээлийн жилд Аймгийн тэргүүний сургууль , аймгийн урлаг спортын аварга хамт олон болсон.

 Тус сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд 7 удирдах ажилтан, 104 багш, 26 ажилтан нийт 137 ажилтантайгаар бага ангийн 34 бүлэг, 1114 сурагч, суурь боловсролын 31 бүлэг, 830 сурагч, бүрэн дунд боловсролын 13 бүлэг 312 сурагч нийт 78 бүлгийн 2256 сурагчид боловсролын үйлчилгээг хүргэж байна.

2016-2017 оны хичээлийн жилд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” тус тус