Төрийн албан хаагчийн ашиг сонирхолтой холбогдох мэдээлэл
Албан бус зорилгоор ЗДТГазрын эд хөрөнгө, албаны мэдээллийг хувьдаа ашиглаж байгаа талаарх мэдээлэл
Арвайхээр хотын ЗДТГ-т өргөдөл, гомдол цахимаар гаргах
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1 ДҮГЭЭР СУРГУУЛЬ
1923 онд Сайнхоён хан аймгийн үйзэн вангийн хошуу, хожим цэцэрлэг мандал аймгийн Арвайхээр уулын хошууны “Дэлгэрэх” сумын нутаг “Үнэгтийн задгай жаргалант” хэмээх газар 1 багш, 1 ажилчин, 31 сурагчтай сайн дурын танхим буюу “Тамгын сургууль” нэртэйгээр анх байгуулагдсан байна. Анхны сайн дурын танхим буюу “Тамгын сургууль”-ийн сургагч багшаар
Арвайхээр сумын ЗДТГазрын Нийгмийн Ц.Жигмээ бэйс гэдэг сайхан гэзэгтэй хархүү ажиллаж хүүхдүүдэд монгол бичиг, 4 аргын тоо зааж байжээ. Тухайн үед сургуульд 31 хүүхэд суралцаж байжээ.
Тэнхимийн сургууль нь “Үнэгтийн задгай жаргалант”-аас 1925 оны намар Арвайхээрийн төвд шилжин суурьшиж улмаар 1926 онд улсын бага сургууль болон өргөжин хөгжиж өнөө цагт түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж буй Арвайхээр сумын “Алтан гадас” одонт 1 дүгээр сургуулийн эх суурь нь болжээ.
Тус сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан ажилчид бид дэвшүүлэн тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажилласны үр дүнд 2011 оны аймгийн “Тэргүүний сургууль”, Монгол улсын “Шилдэг менежменттэй ТОП” сургууль, захирал Ц.Отгон аймгийн Тэргүүний захирал, мөн хамт олноороо аймгийн Тэргүүний бүтээлч хамт олон болсон зэрэг арвин бүтээлтэй, амжилт дүүрэн жил байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөчийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр зарлигаар төрийн дээд шагнал, “Алтан гадас” одонгоор шагнагдсан нь Өвөрхангай аймагтаа анхных бөгөөд улсдаа 11 дэх ерөнхий боловсролын сургууль болов.