ЦЭЦЭРЛЭГ БАГА СУРГУУЛИЙН ЦОГЦОЛБОР

Тус сургууль нь Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банк, Каталитик сан, Дэлхийн банкнаас санхүүжигдэн “Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар баригдаж, 2009 оны 4 дүгээр сарын 13-нд нээлтээ хийж, ашиглалтанд орсон.

Боловсролын талаархи төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхийн тулд нийт ? багш, ажиллагсадтай оронт тоогоор ажиллаж байна.

Тус байгууллагад суралцагчдын 60  хувь нь Арвайхээр сумын 6, 10, 11 дүгээр багийн айл өрхийн хүүхдүүд хамрагдаж байна.

 Тус сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд 4 удирдах ажилтан, 22 багш, 14 ажилтан нийт 40 ажилтантайгаар ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 10 бүлэгт 311 сурагч, цэцэрлэгийн бага, дунд, ахлах, бэлтгэл бүлэгт 161 хүүхдэд бага болон сургуулийн өмнөх боловсрол олгох сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг стандартын дагуу явуулж байна. Боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах материаллаг болон хүний нөөцийн таатай орчинг бүрдүүлж, суралцагчдын эрэлт хэрэгцээ, авъяас, сонирхолд нийцсэн олон талт чанартай үйлчилгээг үзүүлэх зорилгын хүрээнд багш 6, заах аргач багш 8, Боловсролын тэргүүнйи ажилтан 7, Соёлын тэргүүний ажилтан 1, Биеийн тамир спортын тэргүүнйи ажилтан 1 мөн  бусад залуу багш нар гар сэтгэл нйилэн ажиллаж байна.