АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЗӨВЛӨМЖИЙН БИЕЛЭЛТ

1.    Тус сумын ЗДТГазрын дарга өөр ажилд шилжсэн тул Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг Нйитийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу мэдүүлгийг хянуулж, түр томилсон. Шинээр томилогдсон ЗДТГазрын даргын хөрөнгө орлогын мэдүүлэг болон мэдээллийг ХАСУМ-ын бүртгэлд хуулийн хугацаанд 2018 оны 3 дугаар сарын 11 нд баталгаажуулсан.

2.    УИХурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тушаалын 7 дугаар хавсралтаар 2017 оны 01 дүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулсан журмын дагуу 19 мэдүүлэг гаргагч цахим хэлбэрээр өөрсдөө үнэн зөв мэдүүлэн баталгаажуулж, мэдүүлэгчийн баталгааны хуудсаар ЭБАТ дугаарлан ХАСХОМ хүлээн тухай бүртгэлийг цахимаар баталгаажууллаа. Сумын Засаг даргын Тамгын газарт мэдүүлэг гаргагч 5 төрийн жинхэнэ албан хаагч, 1 орон нутгийн өмчид үйлдвэрийн газрын захирал, 13 төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох ЕБСургуулиудын сургалтын менежер нийт 19 мэдүүлэг гаргагчаас шинэчлэн гаргасан 18, 30 хоногт мэдүүлж байгаа 1, бүгд хуулийн хугацаанд цахимаар мэдүүлгээ гаргаж, 2018 оны 02 дугаар сарын 13-нд ЭБАТ-аас мэдүүлгийг бүрэн баталгаажууллаа. Мэдүүлэг бүрдүүлэлтийн программ дахь ЭБАТ цэсний ХАСХОМ хүлээн авсан тухай бүртгэлд 2018 оны 02 дугаар сарын 15-ны дотор 30 хоногт болон шинэчлэн гаргасан 19, мэдэгдэл, тайлбар, тэдгээрийн шийдвэрлэлтийн мэдээллийг тус тус бүртгэж хөтлөв. ХАСУМ-ийн бүртгэлд санхүүгийн албаны дарга, улсын байцаагч, сургалтын менежер, сумын Засаг даргын орлогч, багийн Засаг дарга нарын нийт 15 албан тушаалтны мэдээллийг бүртгэсэн. Мөн мэдүүлэг гаргаагүй албан тушаалтан, ХАС-ын талаар бусад этгээдээс мэдээлсэн мэдээ, давхар ажил эрхлэлт ЗДТГазарт мэдүүлэг гаргагч нараас байхгүй тул бүртгээгүй.

3.    Тус сумын Их-Уул ягаан толгойн 6 дугаар багийн зохион байгуулагч, Ноёны 10 дугаар багийн зохион байгуулагч нарын сул орон гарсан тул журмын дагуу Төрийн албаны зөвлөлд захиалга өгч, Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдээс нэр дэвшүүлж томилгоо хийсэн.

4.    Сумын Засаг даргын 2017 оны а/34 дүгээр захирамжаар “Авлигын эсрэг 2017-2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, байгууламж бий болгох, албадах стратегийн хүрээнд нийт 36 арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлуулсан. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахыг ОНЗЗ-ны байгууллага, харьяа төсөвт байгууллагуудад үүрэг болгосон.  Хийгдсэн ажлын талаар цахим сайтанд байршуулах ажил хийгдэж байна. 2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд иргэдийн саналыг тусгаж, эрэмбэлсэн. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажилд хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлж "Оновчтой хөгжил" ТББ-р гүйцэтгүүлж, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

5.    Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт оруулах ажлын хүрээнд бүх худалдан авах ажиллагааг цахимаар зохион байгуулж, газрын дуудлага худалдааг цахим хэлбэрт шилжүүлсэн.

6.    2018 оныг сахилга, хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан “Дотоод журам”-ыг шинэчлэн боловсруулан, албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлж, “Ёс зүйн хороо”, “Ёс зүйн зөвлөл”-ийг байгуулах санал, санаачлага гарган, 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулж, төрийн захиргааны албан хаагчдад “Ёс зүйн хороо”, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад “Ёс зүйн зөвлөл” тус тус үйлчилж, нийт албан хаагчдыг соён гэгээрүүлэх, ёс зүйн хэм, хэмжээг мөрдүүлэн ажиллах дүрмийг баталж, хэрэгжүүлж байна. Байгууллагын дотоод хяналтын нэгжийг шинэчлэн байгуулж, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

7.    2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авалт хийх ажлыг 100 % цахимаар зарлаж, зохион байгуулсан. ТЕЗ-н 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг байгууллага бүр   хуулийн хугацаанд боловсруулж дээд шатны төсөв захирагчид нэгтгэн хүргүүлэн Шилэн дансны сайтад аудитын дүгнэлтийн хамт байршуулсан. ЗДТГазарт А3-ийн гэрчилгээтэй салбар бүрийн асуудал хариуцсан нийт 8 албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд үнэлгээний хороонд тухай бүр орж ажиллаж байна. 2018 оны 10 дугаар сард А3-ийн гэрчилгээгүй 6 албан хаагчийг “Тогтвортой амьжиргаа” төслөөр сургалтанд хамруулахаар болсон. Худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд ажиллаж байгаа гишүүд тухай бүр мэдүүлэг болон Ашиг сонрхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлж байна.

                              АРВАЙХЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР