ИЛ ТОД БАЙДАЛ Хүний нөөц ☆ Хүний нөөц ☆ Төрийн албаны зөвлөл-Вебинар сургалт ☆ Ёс зүйн зөвлөл ☆ Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм ☆ Сонгон шалгаруулалтын зар ☆ Албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам ☆ Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа ☆ Сумын ЗДТГ-ын АТҮХ-ийн төлөвлөгөө, биелэлт ☆ Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр ☆ Авилгад өртөх эрсдлийн судалгаа ☆ Хувийн ашиг сонирхлын урьдчилсэн мэдүүлэг хянасан дүгнэлт ☆ Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ☆ Видео шторк Үйл ажиллагаа ☆ Үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримт ☆ Иргэдтэй уулзах цагийн хуваарь ☆ Өргөдөл гомдлын шийдвэрлэлт ☆ Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа ☆ Утасны жагсаалт ☆ Төлбөрт үйлчилгээ ☆ Тусгай зөвшөөрөл хүсэгчдийн бүрдүүлэх материал, олголт ☆ Эзэмшиж байгаа газрын мэдээлэл ☆ Статистик мэдээлэл Хяналт - шинжилгээ үнэлгээ ☆ Дотоод хяналтын төлөвлөгөө ☆ Дотоод хяналтын үйл ажиллагаа

АРВАЙХЭЭР СУМЫН АВЛИГАД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ АЖИЛ АЛБАН ТУШААЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

Албан тушаалын нэр

Ангилал зэрэглэл

Үйлчилгээ

Эрсдэлтэй

Их эрсдэлтэй

1.     

 

 

 

 

 

Сумын ИТХ-ын дарга

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улс Төрийн

 

Холбогдох хууль тогтоомжуудаар ИТХ-ын эрх хэмжээг хэрэгжүүлж байгаа Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж, орон нутгийн чанартай асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн санхүү, эдийн засгийн эрх -орлого зарлагаа тогтоох өөрийн төсвөө бүрдүүлэх батлах, захиран зарцуулах эрх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын зохион байгуулалтын бие даасан эрхүүдийг хэрэгжүүлнэ. Иймд авлигад өртөх их эрсдэлтэй албан тушаал юм.

 

 

2.     

Сумын Засаг дарга

Сум, баг хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч тул аливаа гадна, дотны нөлөөнд автах их эрсдэлд орно.

 

 

3.     

сумын Засаг даргын орлогч

 

 

4.     

 

 

Багийн Засаг дарга нар

ЗЗНДНТУТХ-ийн 28 дугаар зүйлд баг хорооны засаг даргын бүрэн эрхийг хуульчилж өгсөн.

1. хүн ам, түүний шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгэх;

2. шаардлагатай иргэдийг асрамжийн болон халамжийн үйлчилгээнд хамруулах саналыг хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

3.хүн амын боловсролын түвшинг судлах, сургуулийн өмнөх насны хүүхдийг бүртгэж тухайн жилд нь сургуульд оруулах, сургууль завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах; г.м-ээр анхан шатны нэгжид төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд хүргэх, хуульд заасан бусад үйлчилгээ.

 

 

5.     

Засаг даргын Тамгын газрын дарга

Төрийн захиргааны

Засаг даргын Тамгын газрын Төсвийн шууд захирагч бөгөөд Засгийн газрын үйл ажиллагаа, дээд шатны бодлого шийдвэрийг тухайн орон нутгийн хэмжээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх хүрээнд мэргэжил, мэргэшлийн талаар тэргүүлэх үүрэг хүлээж ажлын гүйцэтгэл үр дүнг хариуцна.

 

 

6.     

Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч

Төрийн захиргааны

Сумын санхүү, эдийн засаг, төсвийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд удирдах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, орон нутгийн өмчийн хяналт бүртгэлийг хэрэгжүүлэх.

 

 

7.     

Хотын захирагчийн албаны менежер

Төрийн үйлчилгээ

Арвайхээр суманд хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг зохион байгуулах, шийдвэрийн төсөл боловсруулах.

 

 

8.     

"Арвайхээр тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГазрын захирал

Төрийн үйлчилгээ

Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хотын тохижилт үйлчилгээний ажлуудыг хэрэгжүүлэх. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах.

 

 

9.     

"Арвайхээр цэцэрлэгжилт" ОНӨААТҮГазрын захирал

Төрийн үйлчилгээ

Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн ажлуудыг хэрэгжүүлэх. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах.

 

 

10.  

 

Ерөнхий боловсролын сургуулиудын  захирал, менежерүүд

 

 

Төрийн үйлчилгээ

Ерөнхий боловсролын сургалтын зорилго, агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, сургалтын зохион байгуулалтын дагуу удирдан зохион байгуулж, суралцагчид ерөнхий боловсрол эзэмшүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд суралцах, авьяас чадвараа хөгжүүлэх, амьдрал, хөдөлмөрт болон тасралтгүй сурал¬цахад өөрийгөө бэлтгэхэд нь туслахад оршино. бага дунд боловсролын тухай хуульд заасны дагуу эрхийг эдэлж үүргийг хүлээнэ. Үүнд: 1.багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх,

2.сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай г,м

 

 

11.  

 

Цэцэрлэгийн эрхлэгч

 

Төрийн үйлчилгээ

Бага насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, сургуульд бэлтгэхэд зориулж сургалтын стандартыг мөрдөж ажиллана. Цэцэрлэгийн эрхлэгч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасны эрхийг эдэлж үүргийг хүлээнэ. Үүнд:

1. багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх;

2.цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;

 

 

12.  

Өрхийн эмнэлэгүүдийн дарга нар

Төрийн үйлчилгээ

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өрх баг, сумын эмнэлгүүд үзүүлнэ. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах.

 

 

 

            Жич: Уг жагсаалтад багтсан албан тушаал нь холбогдох хууль тогтоомж, салбарын хууль тогтоомжуудаар заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, төсөв санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөн зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй төсвийн шууд захирагч нар болон албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчилд өртөж болох, үйлчилгээ албан тушаалыг уг жагсаалтад хамааруулав.

АРВАЙХЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР