СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ, ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:


    6.1. Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд нь улирал бүрийн эхний сарын 10-ын дотор хүсэлтээ сумын орон тооны бус зөвлөлийн ажлын хэсэгт гаргана

    6.2. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь 5.8-д заасан шаардлагын хангасан тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлж орон тооны бус зөвлөлд хандана. Үүнд:

    6.2.1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, албан бичиг, эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, факсыг тодорхой дурдах/

    6.2.3. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

    6.2.4. Аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсээс худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн хийсэн гэрчилгээний хуулбар

    6.2.5.   Худалдаа үйлчилгээний төв, дэлгүүрийн гадна, дотно тохижилтын фото зураг

    6.2.6. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн хэрэгжилтийг хангасан эсэх талаар Татварын албаны тодорхойлолт

    6.2.7. Камержуулалтын систем шаардлага хангаж буй эсэх талаар болон захиргааны зөрчлийн талаарх Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

    6.2.8. Тусгай зөвшөөрлийг сунгах гэж байгаа эсвэл шинээр авч байгаа бол оршин байгаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт

    6.2.9. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт Онцгой байдлын газрын дүгнэлт /хуулбар/


                                                          ---------------------------oOo-------------------------------

 

 

ТАМХИНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРҮҮДЭХ МАТЕРИАЛ:


1.       Иргэн, аж ахуйн нэгж нь гараар бичсэн өргөдөл

2.        Иргэний үнэмлэх, худалдагчийн үнэмлэхний хуулбар


                                                   ---------------------------oOo-------------------------------



ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах журмын 3.1-д заасан материал

1.    Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл

2.    Хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшснийг нотлох гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь

3.    Үйлчилгээ эрхлэх байр, түрээсийн байр, зээлийн байр, гэр болохыг нотолсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хувь

4.    Үйлчилгээнд хамрагдах хүүхдийн мэдээлэл /төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн мэдээлэл, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл/

5.    Хүүхэд харах үйлчилгээний гадаад дотоод, орчин нь “Хүүхэд харах үйлчилгээний нийтлэг шаардлага, стандарт”-ыг хангасан эсэхэд хорооны Засаг даргын дүгнэлт