Нийтэлсэн : 2022-05-10 09:56:39


E-MONGOLIA АЖЛЫН ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ ХИЙНЭ.

Орон нутгийн иргэдэд мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалт аймгийн Хөгжимт драмын театрт 5 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд 10-14 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна.
Сургалт нь “E-Mongolia” ашиглах, төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр хөнгөн шуурхай авах тухай юм. Уг сургалтын үеэр аймгийн удирдлагууд оролцож, ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авна.
Мэдээлийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, Төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр хөнгөн шуурхай авахыг хүссэн Иргэн та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Лавлах утас: 70323990