Нийтэлсэн : 2022-01-21 11:13:49


ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА.

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотой ойрын өдрүүдэд төв зах, худалдааны төвүүдэд иргэдийн бөөгнөрөл ихээр үүсч байна. Иймд эдгээр газруудаар үйлчлүүлж буй иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, бүртгэл хяналтын системийг хөтлөж, цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруулж хариуцлагатайгаар хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн төлөөллүүд
/ковид-19/-ын нөхцөл байдлын талаар мэдээллийг танилцуулж, нэмэлт тунгийн хамрагдалтын байдал, цаашид анхаарах асуудал, цаг үеийн холбогдолтой мэдээллийг хийлээ.
Энэ жил хөл хорио тогтоож, хөдөлгөөн хязгаарлахгүй ч халдварын тархалт нэмэгдэх төлөвтэй байгаа тул баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудыг нэмэлт тунд хамрагдах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлон дурдлаа.