Нийтэлсэн : 2021-11-22 10:52:32


АРВАЙХЭЭР ӨВЛИЙН ИДЭШ-2022 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Төв суурингийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, малчдын гараас бөөний үнээр идшээ нөөцлөх, малын гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт амьд мал, махны үзэсгэлэн худалдааг Арвайхээр хотноо зохион байгуулагдана.
Хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл
Хамрах хүрээ: Арвайхээр сумын иргэд, малчид
Хаана: "Итгэлт хүнс трейд" махны үйлдвэр
Хамтран зохион байгуулагчид: Арвайхэээр сумын Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, "Итгэлт хүнс трейд" махны үйлдвэр
Доорх линкээр орж мал, махны үзэсгэлэн худалдааны талаар мэдээллийг авах боломжтой. https://www.facebook.com/groups/609926973486934