Нийтэлсэн : 2021-10-06 09:16:20


БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 200 ГАРУЙ ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ УСТГАЖ ЦЭВЭРЛЭВ.

Арвайхээр хотын 3 дугаар улирлын бүх нийтийн их цэвэрлэгээ 9-р сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд явагдаж 13 багийн нутаг дэвсгэр, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд, нийтийн эзэмшлийн зам талбайн ил задгай хог хаягдал, хатсан өвс, хурсан хог хаягдлыг цэвэрлэх ажил хийгдлээ.

Цэвэрлэгээгээр суурьшлын бүсийн 721,2 га талбайг цэвэрлэж, хог тээврийн 9 авто машинаар 33 рейс буюу 200 гаруй тонн хог хаядлыг хогийн цэгт тээвэрлэх ажлыг “Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазар, багийн Засаг даргын ажлын албатай хамтран зохион байгуулж, 13 багийн иргэд, СӨХолбоод, төв захын худалдаа эрхлэгчид нийт 516 иргэн, 59 ААН, албан байгууллага идэвхитэй оролцсон байна.