Нийтэлсэн : 2021-10-05 09:19:39


15 ХУДГИЙГ ЦАХИМЖУУЛЖ, ГУРВАН ХУДГИЙГ ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УСТАЙ БОЛГОЛОО

Орон нутгийн хөгжлийн сангийн 173 сая төгрөгийн хөрөнгөөр Арвайхээр сумын 15 худгийг цахимжууллаа. Үүнээс 8, 9, 10 дугаар багийн гурван худагт халаагч суурилуулж, хэрэглээний халуун ус авах нөхцөлийг бүрдүүлэн улсын хэмжээнд анхны халуун устай худагтай сум болоод байна.

Гэр хорооллын худгуудыг ухаалаг системд шилжүүлснээр  карт ашиглан 24 цагийн турш ус авах боломжтой болж байгаа ба ковидын цар тахлын үед ус авах дараалал үүсэхгүй, орчны бохирдол нэмэгдэхгүй, төлбөр тооцоо гараар дамжихгүй зэрэг олон талын ач холбогдолтой юм.