Нийтэлсэн : 2021-09-15 10:01:20


КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ҮҮРЭГ БОЛГОЛОО.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын шинэ голомтууд илэрч тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Арвайхээр сумын Засаг даргын 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/154 тоот захирамж гарч, дараах арга хэмжээг авч ажиллаж байна.

1. Хүнс барааны төв зах дотор худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг коронавируст халдвар (COVID-19)-ын илрүүлэг PCR шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах.

2. Төв зах доторх худалдаа, үйлчилгээний газруудын байр, тасалгаа, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэлийг хийх  

3. Ажилтнуудаа шинжилгээнд бүрэн хамруулж, байр, тасалгаанд ариутгал, халдваргүйтгэл хийхэд хамтарч ажиллах, цахим бүртгэлийн системийг тогтмол хөтөлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллахыг иргэн, худалдааны төвүүдийн дарга, эрхлэгч нарт тус тус үүрэг болголоо.