Нийтэлсэн : 2021-01-21 14:28:50


МАЛЧИН ӨРХҮҮДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ХИВЭГ ОЛГОЛОО.

Гадны аймагт оторлоогүй үлдсэн малчин өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгохоор Аймгийн онцгой комиссоос шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу өнөөдөр /2021-01-15/ Арвайхээр сумандаа өвөлжиж буй 621 малчин өрхөд 15.5 тонн сайн чанарын хивгийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олголоо.