Нийтэлсэн : 2021-01-07 15:39:48


СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ЗАРИМ ҮҮРЭГ ЧИГЛЭЛҮҮДИЙГ ӨГЛӨӨ.


"Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай" аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/05 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр сумын Онцгой комисс хуралдаж дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.

Хууль бусаар хүн тээвэр хийсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг 14 хоног түр саатуулж, хуулийн хариуцлага тооцох тухай энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч иргэнд анхааруулж мэдэгдэх

Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, санамж бүхий хуудсыг байрлуулж мөрдөж ажиллах тухай шаардлага хүргүүлэх, хяналт тавих

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон тул гадуур болон сургуулийн орчинд сургалт, давтлага хийх, улирлын амралтын даалгавар тараах гэх мэт асуудлаар цуглуулахгүй байх, гудамж талбайд хараа хяналтгүй явж буй хүүхдүүдэд хяналт тавьж ажиллахыг сумын Онцгой комиссын гишүүд, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт тус тус үүрэг болголоо.