Нийтэлсэн : 2020-06-19 15:10:15


Даавуун торыг хэрэглэхийг уриалж байна.

"СОЁЛТОЙ ИРГЭН-ЦЭВЭР ХОТ 2020" зорилтот жилийн ажлын хүрээнд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон нэг удаагийн болон өргөн хэрэглээний гялгар уутнаас татгалзаж байгаль орчинд ээлтэй, эрүүл зөв сонголт болох даавуун торыг сонгож байна.

ИРГЭН БҮР НЬ ХАРИУЦЛАГАТАЙ, ЭРҮҮЛ ЦЭВЭР ХОТЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ.