Нийтэлсэн : 2020-01-13 11:00:39


Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой тохиож байна.

Одоогоос 27 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын Их Хурлаас Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан билээ.

Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээсээ 3 сар гаруй хугацаанд санал авч, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн юм. Үүний дараагаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, туршлагаа дайчлан хэлэлцэж, шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль бол Монголын ард түмний хамтын оюун санааны бүтээл