Нийтэлсэн : 2019-10-02 15:08:17


СОЛОНГОС УЛСАД “УЛИРЛЫН ЧАНАРТАЙ АЖИЛЧДЫГ ИЛГЭЭХ ХӨТӨЛБӨР”-Т МОНГОЛ АЖИЛЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА.

БҮРТГЭХ ХУГАЦАА: 2019.10.02–2019.10.04-ний өдөр хүртэл 08:00-19:00 цагийн хооронд бүртгэнэ.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, “МОНГОЛ СОЛОНГОСЫН ХЭЛ СОЁЛЫН НЭЭЛТТЭЙ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ХОНГОР ТӨВ” ХХК

ЗОРИЛГО: Солонгос улсын Газар тариалан, Далайн аж ахуй болон Мал аж ахуйн салбарт ажиллах гэрээний ажилчин бүртгэх

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Монгол улсын 30-55 нас хүртэлх иргэн
2. Өвөрхангай аймгийн харьяат иргэн
3. Солонгос улсад хууль бусаар оршин сууж байгаагүй иргэн
4. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй иргэн

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Цээж зураг 3% /Гадаад паспортын зургийн хэмжээтэй/
2. Иргэний үнэмлэхний хуулбар
Хилээр гарах нөхцөл: Тогтоосон Солонгос хэлний сургалтын төвөөс сургалт авсан иргэн

Сургалтыг Монгол Солонгосын хэл соёлын нээлттэй мэргэжлийн сургалтын хонгор төв ХХК явуулна.
БҮРТГЭЛ: Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд
Харилцах утас: 70323233, 88058600

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР