Нийтэлсэн : 2019-10-02 15:06:28


АХМАДЫН БАЯРЫН ӨДӨР БОЛЛОО.

Олон Улсын Ахмадын баярын 27 дахь өдөр өнөөдөр тохиож байна. Тус баярын өдрөөр Арвайхээрийн ахмадууд маань “Намрын Уянга” цэнгээнт бүжгийн аваргаа шалгаруулж, эрүүл чийрэг амьдралын хэв маяг хийн дасгалаар хоорондоо өрсөлдөн халуун дотно яриа өрнүүлж, хөгжмийн аянд бүжиж байна.
Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд, та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!