Нийтэлсэн : 2019-06-12 11:14:07


АРВАЙХЭЭРИЙН 70 ЭЭЖ “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОНГОО ГАРДАН АВЛАА.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Алдарт эх”-ийн одонг гардуулав.

Арвайхээрээс төрийн дээд шагнал авч буй 70 эхчүүдээс онцлох зарим тоон үзүүлэлтийг дурьдахад: хамгийн өндөр настай нь I зэргийн одонд 1960 онд төрсөн 59 настай ээж, хамгийн залуу нь II одонд 1993 онд төрсөн 26 настай ээж, 2 ихэр хүүхэд төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн 5 ээж мөн 1 жилд 2 удаа төрж, 3 хүүхдээр бүл нэмсэн 1 ээж байна.

Эх орныхоо ирээдүйг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжүүлж байгаа эхчүүддээ гүн талархал, хүндэтгэл илэрхийлье. Монголын айл бүхэн амар амгалан, үрс бүр аз жаргалтай, эх болгон сэтгэл тэнүүн байх болтугай.