Нийтэлсэн : 2019-06-12 09:24:59


АРВАЙХЭЭР СУМЫН “ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН” БОЛОВ.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойн хүрээнд Арвайхээр сумын “Тариаланчдын зөвлөгөөн” зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Арвайхээр сумын үе үеийн тариалан эрхлэгчид, хоршоодын төлөөлөл хүрэлцэн ирж салбарын өнөөгийн байдал, хөгжил, цаашдын зорилт зэрэг олон асуудлаар илтгэл мэдээлэл сонсож санал солилцлоо. Мөн зөвлөгөөний үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж залуу тариаланчдыг халамжлан хүмүүжүүлж байгаа ахмад тариаланчдад хүндэтгэл үзүүллээ.