Нийтэлсэн : 2019-05-10 10:57:10


ОНГИЙН 13 ДУГААР БАГИЙН 04 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

1. 2019.04. 21-нд Хотын захирагчийн албанаас зохион байгуулсан “Мод бут тарих, иргэдэд зөвлөгөө мэдээлэл” өгөх сургалтад багийн гэр хорооллын иргэдийг хамруулан мод бут тарих арга зүй өглөө.

2. 2019.04.22-ны 14 цагт багийн нэгдсэн төвийн хурлын зааланд “Хөдөлмөр эрхлэлт ба хууль эрх зүй” сургалтыг багийн ахмадуудад хийлээ. Сургалтаар  ахмад настны эрхийг хангах, хөгжил оролцоог дэмжих, хөдөлмөр эрхлэх, нийгмийн үйлчилгээ авах боломжийг таниулах, насжилтаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор тус сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад  багийн ахмадуудын төлөөлөл 57 ахмад, сумын Засаг дарга О. Пүрэвдорж,  аймгийн ахмадын хорооны дарга Д.Баяртогтох, Өгөөмөр сувилалын дарга Ё.Цэцгээ,  нарны даш ӨЭМТөвийн нийгмийн ажилтан Г.Бат-Итгэл  багийн эмч Ц.Дунгаамаа,  ХХҮГазрын мэргэжилтэн Ч. Мөнхцэцэг багийн Засаг дарга Б.Азжаргал, багийн ахмадын  дарга С.Даваасүрэн нар иргэдэд цаг үеийн  болон хууль эрх зүй, эрүүл мэнд, ахмад настны хөдөлмөр эрхлэлт зэрэг сэдвээр мэдээлэл өгч тэдний санал бодлыг сонсож асуусан асуултад холбогдох хүмүүс хариулж харилцан ярилцлаа.

4. Нийгмийн даатгалын хэлтэсээс  2019.04.26-ны 15 цагт “Даатгуулагч тантай хамт” сургалтыг хийж багийн 50-60 насны ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн төлөөллийг хамрууллаа.

 Тус сургалтаар иргэдэд нийгмийн датгалаас олгох тэтгэвэр тэтгэмжийн зүйл заалт, олгох журам, тавигдах шаардлага, иргэд хэрхэн юун дээр анхаарах, мөн нийгмийн даатгалын дэвтэрийн бичилтэд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн.

5.  Арвайхээр сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газраас “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”,  сургалт, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо Өвөрхангай аймаг дахь салбараас харааны бэрхшээлтэй иргэдэд сургалт мэдээллийг тус тус хийсэн.

6.   Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн ажлын хүрээнд албан байгууллага, Аж ахуй нэгж, болон багийн иргэд мод бут тарих ажилд гар бие оролцон ажиллаж байгаа билээ түүний хүрээнд багаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхүүд   дэлгэрэхийн уулзвараас уруудан 100 мод суулгацны нүхийг ухаж, мод бут тарих суулгац суулгахад бэлэн болголоо.

7. Сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн хурал  энэ сард 2 удаа хуралдаж  багийн хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхдийн  асаргааны материал хэлэлцэгдэж  2 дэмжигдсэн байна