Нийтэлсэн : 2019-04-04 11:00:30


СОГООТЫН 1 ДҮГЭЭР БАГИЙН 3 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Багийн Иргэдийн нийтийн Хурал 03 дугаар сарын 05-ны өдрийн 15:00 цагт 1, 9, 12 дугаар багийн төвийн спорт зааланд боллоо. Хуралд багийн 86 иргэн идэвхтэй оролцлоо.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нэг өрх- нэг ажлын байр” хөтөлбөрт хамрагддаг өрхүүдийн  дунд  зохион байгуулсан “Эрхэмсэг эмэгтэйчүүд” өдөрлөгийн арга хэмжээнд багийн 10 өрхийн иргэд идэвхтэй оролцож “Хос бүжиг”-ийн төрөлд Ж.Очир, О.Нэргүй нар дэд байр эзэлсэн байна.


Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журамд  жил бүрийн 03 дугаар сарын 4 дэхь 7 хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг хийж бэлэн байдлыг хангаж ажиллахыг заасаны дагуу 03 дугаар сарын 21-ны өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулиулалтанд  багийн 43 иргэн идэвхтэй оролцлоо.


Зорилтот өрх, “Нэг өрх- нэг ажлын байр” хөтөлбөрт хамрагддаг өрхийн иргэдэд ХХҮГазар, сумын ЗДТГазраас “Газрын тухай хууль”, орчны эрүүл ахуйн талаар сургалт зохион байгуулж ажил хайгчаар бүртгэж авлаа.

 “Хариуцлага-Хүндлэл-Дуурайлал” эрчүүдийн анхдугаар өдөрлөгийн арга хэмжээнд багийн 8 эрчүүд идэвхтэй оролцож “Эхнэртээ бичсэн захидал”-ын уралдаанд н.Бямбасүрэн тэргүүн байр эзлэв.

Улаанбаатар хотод ДЗОУБайгууллагаас зохион байгуулсан хамтарсан багийн чиглэлээр сэтгэл зүйн сургалтанд багийн Засаг дарга, багийн нийгмийн ажилтан, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд зохион байгуулсан орон нутгийн хөгжлийн сангийн сургалтанд багий Засаг дарга, “Жендерт сууриалсан хүчирхийлэлийн судалгаа” сэдэвт сургалтанд багийн нийгмийн ажилтан нар тус тус идэвхтэй оролцлоо.

Монгол Улсын 10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төслийн хэлэлцүүлэгт багийн зохион байгуулагч, нэг иргэний хамт оролцлоо.